Ө
Өнжүүл үржлийн хэсгийн ямаа
Өнжүүл үржлийн хэсгийн ямаа

 

Зөвлөлт холбоот улсаас (хуучин нэрээр) авчирсан ноосны чиглэлийн ямааны ухнаар нутгийн Монгол ямааг эрлийзжүүлэх ажил 1962 оноос эхэлж 2 ба 3 дугаар үеэс нь тохиромжтой хэвшлийг сонгон авч тохируулан сонголт хийж өөр дотор нь үржүүлэх замаар ноосны чиглэлийн шинэ хэвшлийн ямаа бий болгосныг 1982 онд Өнжүүл үржлийн хэсгээр баталсан.


Энэхүү ямааг зоотехникч Д. Банзрагчийн удирдлагын доор Д.Лувсан-Иш, Х. Дорж, Л.Төмөрбаатар, Б.Цэрмаа нарын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болгосон байна. 


Өнжүүл ямаа нь бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, галбирын түгээмэл согоггүй, биеийн хойт хэсэг нь өндөрдүү бөгөөд торгомсог гялалзсан цагаан өнгийн ноостой, махан ашиг шим сайтай юм. Нас гүйцсэн ухна 55-60 кг, эм ямаа 38-40 кг жин татдаг. Мах нь амтлаг. Ухна 1.5-2.0 кг, эм ямаа дунджаар 1.1 кг ноос өгдөг. Ноос нь угаасаа үзүүр хүртэл жигд тогтсон долгион маягийн атираатай 18-25 см урт, бат бөх чанартай. 

 

 

Өнжүүл үржлийн хэсгийн ямаа

Ямааны жин(намар, кг)

Ноолуурын жин(г)

Нас гvйцсэн ухна

55,0

1,5

Борлон ухна

34,0

0,7

Эм ямаа

40,0

1,1

Охин борлон

30,0

0,6

 

Ноолуур

микрон

ухна

23

эм ямаа

22

урт (см)

18 - 25

Ноосны цэвэр гарц (%)

41

єнгє

цагаан


Өнжүүл үржлийн хэсгийн ямааны цөм сүргийг Төв аймгийн Баян-Өнжүүл суманд цэврээр үржүүлдэг. Сүүлийн жилүүдэд энэхүү ямааны тоо эрс цөөрч байгааг анхаарах цаг болжээ.

Өнжүүл үржлийн хэсгийн ямаа
Өнжүүл үржлийн хэсгийн ямаа