Ө
Өндөр цагаан Суль
Өндөр цагаан Суль

 

Өндөр цагаан суль Elymus Excelsus. Сахлаг үндэстэй, сийрэг бутаар ургадаг, чийгшүү олон наст үетэн. Иш 5 үетэй, 150см хүртэл өндөр, эгц босоо бүдүүн, үсгүй, гөлгөр. Навчны угларга ишнээсээ хөндий, үсгүй, хэлэнцэр хатуу хальслаг, 2 мм урт, үзүүр нь бүтэн, эсвэл шүдэрхэг. Навчны илтэс шугамархуу, хавтгай, 15-45 см хүртэл урт, 10-25 мм өргөн, өвөр тал ширүүн, ар тал гөлгөр. Түрүү 15-25 см урт, 8-12 мм өргөн, гол нь тачир үсэнцэртэй. Түрүүхэй 15-20мм урт, нэг дороос 2-3-аараа гарна. Тэдгээр нь тус бүр 4-6 цэцэгтэй. Цэцэгийн доод хайрсны хянга гөлгөр.

 

7-р сард цэцэглэж, 8-р сарын эхээр үрлэнэ. Ургах хугацаа 100-110 хоног. Хөвсгөл, Монгол Дагуур, Хянганы ойн нуга болон ойн цоорхой, сөөгөн ширэнгэ, хадан хавцлын ёроолоор ургана. Түрүүлэх хүртэл нь мал сайн иддэг. Тэжээллэг чанар дунд зэрэг. Түрүүлэх үед ургацын 37,5%-ыг гагцхүү навч эзлэх бөгөөд хуурай бодист протейн 6,42%, эслэг 27,7% байна. ОХУ, БНАСАУ, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд өргөн тариалдаг. Манайд тарималжуулахад боломжтой ургамлын нэг.

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Дагуур цагаан Суль

2. Холимог цагаан Суль

3. Нангиад цагаан Суль

4. Цагаан Суль

5. Хар Суль

Өндөр цагаан Суль
Өндөр цагаан Суль