Ө
Өмнөд Хятадын бар
Өмнөд Хятадын бар

 

Өмнөд Хятадын бар. Хятадаар:華南虎, Латинаар: Panthera tigris amoyensis (Hilzheimer, 1905) нь Мийнхэн овгийн Panthera-ийн төрлийн бар бөгөөд уг барыг Хятад, Амой, Шиамен бар хэмээн  нэрлэх бөгөөд Өмнөд Хятадын ойн уугуул амьтан юм. Барын одоо байгаа дэд зүйлүүд дундаа жижгэвтэр биетэй, хамгийн ховордсон дэд зүйл. Дэлхий дээр 20 хүрэхгүй толгой үлдсэн гэж шинжээчид үздэг бөгөөд дараачийн арван жилийн дотор устаж болохыг анхааруулсаар байгаа юм.

 

 

2007 оны 11-р сард Өмнөд Африкийн дархан газарт нэг бар зулзагалсан нь Хятадаас гадна төрсөн анхны тохиолдол болжээ. Өмнөд Хятадын бараас бусад бүх барын дэд зүйл салаалж гарсан гэж үздэг.

 

Өмнөд Хятадын бар саяхан дэлхийн хамгийн ховордсон 10 амьтны нэгд тооцогджээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Бар

Өмнөд Хятадын бар
Өмнөд Хятадын бар