Ө
Өвлийн XXII Олимпийн наадам
Өвлийн XXII Олимпийн наадам

 

Өвлийн XXII Олимпийн наадам (Англиар: 2014 Winter Olympics, Францаар: Jeux Olympiques d'hiver de 2014) нь ОХУ-ын Сочи хотод 2014 оны 2 сарын 7-23 нд зохион байгуулагдав.   Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хотыг 2007 оны 6 сарын 4-ны өдөр Гватемалид хуралдсан ОУОХ-ны чуулганаас тодруулжээ.ОХУ-ын Москва хотод 1980 онд Зуны XXII Олимпийн наадамыг зохион байгуулж байсан бөгөөд харин Өвлийн олимпийн болон Паралимпийн наадмыг анх удаагаа зохион байгуулж байгаа билээ.

 

Өвлийн XXII Олимпийн наадамыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нээж, өвлийн олимпийн галыг Владислав Третьяк Ирина Роднина Руслан Захаров нар бадрааж, шүүгчдийг төлөөлж Вячеслав Веденин, дасгалжуулагчдыг Анастасия Попкова нар тангараг өргөв.

 

Уг наадамд 88 орны 2800 тамирчин спортын 7 төрөлд 98 багц медалийн төлөө өрсөлджээ.

 

 

Сочигийн Өвлийн XXII Олимпийн наадамын Шайбатай Хоккейн аварга Канадын баг

 

Өвлийн ХХI Олимпийн наадмын төрлүүд:

 

1. Биатлон (11)

2. Бобслей (3)

  • Скелетон (2)

3. Кёрлинг (2)

4. Тэшүүр (12)

  • Уран гулгалт (5)
  • Шорт-трек (8)

​5. Цанын төрөл, Уулын цана (10)

  • Цанын хоёр төрөлт (3)
  • Цанын гүйлт (12)
  • Трамплинаас үсрэлт (4)
  • Фристайл (10)
  • Сноуборд (10)

6. Чарганы төрөл (4)

7. Шайбатай Хоккей (2)

 

Хаалтанд багц медалийн тоог харуулав.

 

 

а. Бобслейн тамирчин Александр Зубков болон Алексей Воевода (ОХУ) нар алтан медаль хүртэв,

б. Биатлоны тамирчин Мартен Фуркад (Франция) олимпийн аварга болов.

 

 

Өвлийн ХХII Олимпийн наадамд Монголын тамирчдын гаргасан амжилт

 

Цанын төрөл

Тамирчин

Үзүүлэлт

байр

15 км-ийн чөлөөт стиль (Эрэгтэй)

Б.Бямбадорж

48:29.6 80

10 км-ийн чөлөөлт стиль (Эмэгтэй)

Ч.Отгонцэцэг

38 мин 43.1 70

 

Өвлийн ХХII Олимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт

 

байр

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

бүгд

1

ОХУ

13 11 9 33

2

Норвеги

11 5 10 26

3

Канад

10 10 5 25

4

АНУ

9 7 12 28

5

Нидерланд

8 7 9 24

6

Герман

8 6 5 19

7

Швейцари

6 3 2 11

7

Белорусс

5 0 1 6

9

Австри

4 8 5 17

10

Франц

4 4 7 15

Нийт

99

97 99 295

 

 

а. Уран гулгалтын төрөлд Олимпийн аварга болсон Татьяна Волосожар болон Максим Траньков (ОХУ), б.Швейцарын цаначин Дарио Колонья сонгодог 15 км, 50 км-ын Марафоны төрөлд алтан медаль хүртэв, в.Уран гулгалтын ганцаарчилсан төрөлд Аделина Сотникова (ОХУ) аварга болов,

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Эртний Олимпийн наадам

2. Зевс

3. Кубертен Пьер де

4. Зуны Олимпийн наадам

5. Олимпийн медаль

6. Өвлийн Олимпийн медаль

7. Олимпийн эмблем

8. Олимпийн билгэ тэмдэг

9. Олимпийн таних тэмдэг

 

Өвлийн XXII Олимпийн наадам
Өвлийн XXII Олимпийн наадам
Өвлийн XXII Олимпийн наадмын таних тэмдэг
Белоруссын биатлонч Дарья Домрачева гурван алтан медаль хүртэв
Шорт трекийн төрөлд өрсөлдсөн Виктор Ан (ОХУ) Гурван алт, нийт дөрвөн медаль хүртэж Сочигийн Олимпын баатар болов.
Норвегийн цаначин Марит Бьорген гурван алтан медаль хүртэв.
Сноубордын тамирчин Вик Уайлд (ОХУ) хоёр алтан медаль хүртэв