Ө
Өвлийн XXI Олимпийн наадам
Өвлийн XXI Олимпийн наадам

 

Өвлийн XXI Олимкпийн наадам Канадын Ванкувер хотноо 2010 оны 2 сарын 12-28 нд зохион байгуулагджээ. Уг наадамд 82 орны 2574 тамирчин спортын 15 төрөлд 86 багц медалийн төлөө өрсөлджээ. Наадмыг Канадын ерөнхий амбан захирагч Микаэль Жан нээж, Олимпийн галыг Уэйн Гретцки, Нэнси Грин, Катриона Лемэй-Доан, Стив Нэш, Рик Хансен нар бадрааж, тамирчдыг төлөөлж Хейли Викенхайзер тангараг өргөжээ.

 

Өвлийн ХХI Олимпийн наадмын төрлүүд:

  • Биатлон (10)
  • Бобслей (3)
  • Скелетон (2)
  • Кёрлинг (2)
  • Тэшүүр (12)
  • Уран гулгалт (4)
  • Шорт-трек (8)
  • Уулын цана (10)
  • Цанын хоёр төрөлт (3)
  • Цана (12)
  • Трамплинаас үсрэлт (3)
  • Сноубординг (6)
  • Фристайл (6)
  • Чарга (3)
  • Хоккей (2)

 

Хаалтанд багц медалийн тоог харуулав.

 

Өвлийн ХХI Олимпийн наадамд Монголын тамирчдын гаргасан амжилт

 

Цанын төрөл

Тамирчин

Үзүүлэлт

байр

15 км-ийн чөлөөт стиль (Эрэгтэй)

Хүрэлбаатарын Хаш-Эрдэнэ

42:27,4

87

10 км-ийн чөлөөлт стиль (Эмэгтэй)

Эрдэнэ-Очирын Очирсүрэн

32:56,1

73

 

Өвлийн ХХI Олимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт

 

байр

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

бүгд

1

Канад

14

7

5

26

2

Герман

10

13

7

30

3

АНУ

9

15

13

37

4

Норвеги

9

8

6

23

5

БНСУ

6

6

2

14

6

Швейцари

6

0

3

9

7

БНХАУ

5

2

4

11

7

Швед

5

2

4

11

9

Австри

4

6

6

16

10

Нидерланд

4

1

3

8

Нийт

86

87

85

258

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Өвлийн Олимпийн наадам

2. Өвлийн Олимпийн медаль

 

 

Өвлийн XXI Олимпийн наадам
Өвлийн XXI Олимкпийн наадам
Канадын Шорт трекийн тамирчин Шарль Амлен 2 алтан медаль хүртэв
Германы биатлонч эмэгтэй Магдалена Нойер 2 алт, 1 мөнгөн медаль хүртэв
Норвегийн цаначин Марит Бьёрген 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв