Ө
Өвлийн XVII Олимпийн наадам
Өвлийн XVII Олимпийн наадам

 

Өвлийн XVII Олимпийн наадам Норвегийн Лиллехаммерт 1994 оны 2 сарын 12-27 нд зохиогджээ: Уг наадамд 67 орны 1737 тамирчин (1215 эрэгтэй, 522 эмэгтэй) спортын 12 төрөлд 61 багц медалийн төлөө өрсөлджээ. Наадмыг Норвегийн ван тавдугаар Харальд нээж, Олимпийн галыг хунтайж Хокон бадрааж, тамирчдыг төлөөлөн нэрт цаначин Вегард Ульванг тангараг өргөжээ.

 

Сонирхолтой баримтууд:

  • Өвлийн Олимп анх удаа зуны Олимптой нэг жилд зохиогдсонгүй.
  • ЗХУ задран унаснаас хойш бүрэлдхүүнд нь багтаж байсан улс орнууд анх удаа бие даан олимпд оролцов
  • Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Хуан Антонио Самаранча дайн, зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа улс орнууд Олимпийн үеэр дайтахгүй байхыг уриаллаа

 

 

а. Норвегийн Бьорн Дэли тэшүүрийн төрөлд 2 алт, 2 мөнгөн медаль хүртэв б. Канадын Биатлонч бүсгүй Мириам Бедар 7,5 км, 15км-ийн зайд 2 алтан медаль хүртлээ. в. АНУ-ын тэшүүрчин Бонни Блейр 500,1000м-ийн зайн төрөлд 2 алтан медаль хүртэв.

 

Өвлийн ХVIОлимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт

 

Байр

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

ОХУ

11

8

4

23

2

Норвеги

10

11

5

26

3

Герман

9

7

8

24

4

Итали

7

5

8

20

5

АНУ

6

5

2

13

6

БНСАУ

4

1

1

6

7

Канад

3

6

4

13

8

Швейцари

3

4

2

9

9

Австри

2

3

4

9

10

Швед

2

1

0

3

11

Япон

1

2

2

5

12

Казахстан

1

2

0

3

13

Украин

1

0

1

2

14

Узбекстан

1

0

0

1

15

Белорусс

0

2

0

2

16

Финлянд

0

1

5

6

17

Франц

0

1

4

5

18

Нидерланд

0

1

3

4

19

БНХАУ

0

1

2

3

20

Словак

0

0

3

3

21

Их Британи

0

0

2

2

22

Австрали

0

0

1

1

 

Холбоотой мэдээлэл:

 

1.Өвлийн Олимпийн наадам

2.Өвлийн Олимпийн медаль

 

Өвлийн XVII Олимпийн наадам
Өвлийн XVII Олимпийн наадам
Тэшүүрийн 1500, 5000, 10000м-ийн зайн төрөлд Юхан-Улаф Косс (Норвеги) 3 алтан медаль хүртэв
Цанын эмэгтэйчүүдийн 15,30 км-ийн зайн төрөлд Мануэла Ди Чента 2 алтан медаль хүртэв
Уулын цаначин Маркус Васмайер (ХБНГУ) 2 алтан медаль хүртэв