Ө
Өвлийн XVI Олимпийн наадам
Өвлийн XVI Олимпийн наадам

 

Өвлийн XVI Олимпийн наадам Францын Альбервилед 1992 оны 2 сарын 8-23 нд зохион байгуулагджээ. Энэ Олимп нь Францын нутагт зохиогдсон өвлийн гуравдахь олимп юм. Уг наадамд 64 орны 1801 тамирчин (1313 эрэгтэй, 488 эмэгэй) спортын 7 төрөлд 57 багц медалийн төлөө өрсөлджээ.

 

 

а. Тэшүүрийн 3000,5000м-ийн зайн аварга Гунда Ниманн (ХБНГУ), б. Цанын 10км, 30 км-ийн зайн аварга Вегард Ульванг (Норвеги), в.Цанын Гундерсен болон 50км-ийн зайн аварга Бьорн Дэли (Норвеги)

 

Сонирхолтой баримтууд:

  • Олимпийн нээлт, хаалтыг зохион байгуулсан цэнгэлдэх хүрээлэнг уг олимпд зориулан барьжээ.
  • Нэгдсэн багт Тусгаар улсуудын 6 улс оржээ.
  • Өвлийн Олимпийн түүхэнд шинээр шорт-трек, цанын чөлөөт стиль, эмэгтэй биатлон төрлүүд нэмэгджээ.
  • 16 настай Финляндийн тамирчин Тони Ниеминен трамплинаас үсрэх төрөлд 2 алт нэг хүрэл хүртэж өвлийн олимпийн хамгийн залуу аварга болжээ.
  • Норвегиин цанын эрэгтэйчүүдийн баг энэ төрөлдөө бүх алтан медалийг хүртжээ.
  • Шинэ Зеландийн тамирчин Аннелиз Кобергер уулын цанын эмэгтэйчүүдийн төрөлд хүртсэн мөнгөн медаль 1994 оныг хүртэл дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн цорын ганц медаль байжээ.
  • Германы баг 1936 оноос хойш нэгдмэл нэг баг болон оролцов
  • Хорват, Словак улсууд тусгаар улс болж бие даан оролцов
  • Литва улс 1928 оноос хойш анхлан тусгаар улс болон оролцов
  • Латви, Эстони улсууд 1936 оноос хойш анх тусгаар улс болон оролцжээ.

 

Өвлийн ХVI Олимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт

 

байр

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Герман

10

10

6

26

2

Нэгдмэл баг (Армен, Белорусс, Казахстан, ОХУ, Украин,  Узбекистан)

9

6

8

23

3

Норвеги

9

6

5

20

4

Австри

6

7

8

21

5

АНУ

5

4

2

11

6

Итали

4

6

4

14

7

Франц

3

5

1

9

8

Финлянд

3

1

3

7

9

Канад

2

3

2

7

10

БНСУ

2

1

1

4

11

Япон

1

2

4

7

12

Нидерланд

1

1

2

4

13

Швед

1

0

3

4

14

Швейцари

1

0

2

3

15

БНХАУ

0

3

0

3

16

Люксембург

0

2

0

2

17

Шинэ Зеланд

0

1

0

1

18

Чехословак

0

0

3

3

19

Хойд Солонгос

0

0

1

1

20

Испани

0

0

1

1

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Өвлийн Олимпийн наадам

2. Өвлийн Олимпийн медаль

Өвлийн XVI Олимпийн наадам
Өвлийн XVI Олимпийн наадам
Тэшүүрийн 500, 1000 м-ийн аварга Бонни Блэр (АНУ)
Австрийн Уулын цаначин Петра Кронбергер 2 алт хүртэв
Цанын Гундерсон, 15 км-ийн төрлүүдэд Любовь Егорова (Нэгдсэн баг) аварга болов