Ө
Өвлийн XIV Олимпийн наадам
Өвлийн XIV Олимпийн наадам

 

Өвлийн XIV Олимпийн наадам Югославын Сараево хотод 1984 оны 2 сарын 8-19 нд зохион байгуулагджээ. Уг наадамд 49 орны 1272 тамирчин (998 эрэгтэй, 274 эмэгтэй) спортын 10 төрөлд 39 багц медалийн төлөө өрсөлджээ. Тус Олимпийн билгэ тэмдэг нь "Вучко" бэлтрэг байлаа.

 

Уг наадмыг Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав улсын дээд зөвлөлийн дарга Мика Шпиляк нээж, олимпийн галыг уран гулгалтын тамирчин Санда Дубравчич бадрааж, тамирчдыг төлөөлөн уулын цаначин Боян Крижай тангараг өргөжээ. 

 

 

Олимпийн аваргууд а. Бага Трамплинаас үсрэх төрөлд Йенс Вайссфлог(БНАГУ), б. Биатлоны 20 км-ийн ганцаарчилсан төрөлд Петер Ангерер (ХБНГУ),  в. Уулын цана Билл Жонсон (АНУ)

 

 

Олимпийн аваргууд. а. Чарганы ганцаарчилсан төрөлд Пауль Хильдгартнер (Итали), б. Уран гулгалтын хосын төрөлд Жейн Торвилл, Кристофер Дин (Их Британи)  в. Уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Скотт Хамильтон (АНУ)

 

Өвлийн ХIV Олимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт

 

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

БНАГУ

9

9

6

24

2

ЗХУ

6

10

9

25

3

АНУ

4

4

0

8

4

Финлянд

4

3

6

13

5

Швед

4

2

2

8

6

Норвеги

3

2

4

9

7

Швейцари

2

2

1

5

8

Канад

2

1

1

4

8

ХБНГУ

2

1

1

4

10

Итали

2

0

0

2

11

Их Британи

1

0

0

1

12

Чехословак

0

2

4

6

13

Франц

0

1

2

3

14

Япон

0

1

0

1

14

Югослав

0

1

0

1

16

Лихтенштейн

0

0

2

2

17

Австри

0

0

1

1

   

39

39

39

117

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Өвлийн Олимпийн наадам

2. Өвлийн Олимпийн медаль

Өвлийн XIV Олимпийн наадам
Өвлийн XIV Олимпийн наадам
Тэшүүрийн 1000,1500 м-ийн аварга Канадын тамирчин Гаэтан Буше
Тэшүүрийн 1000,1500 м-ийн аварга БНАГУ-ын тамирчин Карин Энке
Тус Олимпиос 3 алтан медаль хүртсэн Финляндын тамирчин Марья-Лийса Кирвесниеми
Олимпийн аварга баг ЗХУ-ын хоккейн шигшээ багийн хаалгач Владислав Александрович Третьяк