Ө
Өвлийн XIII Олимпийн наадам
Өвлийн XIII Олимпийн наадам

 

Өвлийн XIII Олимпийн наадам АНУ-ын Лейк Плэсид хотноо 1980 оноы 2 сарын 13-24нд зохион байгуулагджээ: Уг хот урьд нь 1932 оны өвлийн III Олимпийг зохион байгуулсан туршлагатай хот билээ. Уг наадмыг АНУ-ын дэд ёрөнхийлөгч Уолтер Мондейл нээж, олимпийн галыг Чарльз Морган Керр бадрааж тамирчдыг төлөөлөн алдарт тэшүүрчин Эрик Хайден тангараг өргөжээ.

 

Лейк Плэсидын өвлийн XIII наадамд 37 орны 1072 тамирчин (840 эрэгтэй, 232 эмэгтэй) спортын 10 төрөлд 38 багц медалийн төлөө өрсөлджээ.

Лейк Плесидын онцлох үйл явдалууд:

  • 21 настай Амеркийн тэшүүрчин Эрик Хайден бүх 5 зайнд түрүүлж Олимпийн баатар болов. Тэрээр таван алтан медаль хүртсэнээр дангаараа улсаа төлөөлөн ЗХУ, БНАГУ-ын дараа 3 байранд жагсах болзолыг хангажээ. Түүний охин дүү Эрика Бет Хайден уг олимпиос 3000 м-т хүрэл медаль хүртжээ.
  • Цанын 15 км-ийн зайд Шведийн Томас Вассберг 41:57,63 үзүүлэлтээр түрүүлсэн бол финляндийн Юхи Мието түүнээс ганцхан доль буюу  41.57,64 үзүүлэлттэйгээр мөнгөн медаль хүртжээ. 
  • Өвлийн Олимпийн түүхэнд анх удаа хиймэл цас ашиглажээ.
  • Зөвлөлтийн цаначин Николай Зимятов 3 алтан медаль хүртэв
  • Зөвлөлтийн биатлонч Александр Тихонов 4 дэх удаагаа буухиа төрөлд алтан медаль хүртжээ. 
  • Зөвлөлтийн уран гулгагч Ирина Роднина болон дорнод германы хоёр төрөлтийн тамирчин Ульрих Велинг нар 3 олимп дараалан алтан медаль хүртэв. 
  • 5 олимп дараалан аваргалсан Зөвлөлтийн хоккейн багийг АНУ-ын хоккейны баг хожиж "Мөсөн дээрх гайхамшиг" хэмээгдэж жинхэнэ шуугиан тарив.
  • Лихтенштейны 23 настай уулын цаначин бүсгүй Ханни Венцель улсдаа өвлийн олимпийн анхны алтан медаль авчирсан төдийгүй түүний ачаар Норвеги, Финлянд, Швейцари, Итали, Франц, ХБНГУ Лихтенштейны ард бичигдэв.
  • Биатлоны төрөлд спринт нэмэгдэж энэ төрлийн анхны аварга нь БНАГУ-ын тамирчин Франк Ульрих болжээ.
  • 22 настай цаначин Ивана Лебанова 30 км-т хүрсэн хүрэл медаль өвлийн олимпиос Болгарчуудын авсан анхны медаль байлаа

 

Өвлийн ХIII Олимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт

 

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

ЗХУ

10

6

6

22

2

БНАГУ

9

7

7

23

3

АНУ

6

4

2

12

4

Австри

3

2

2

7

5

Швед

3

0

1

4

6

Лихтенштейн

2

2

0

4

7

Финлянд

1

5

3

9

8

Норвеги

1

3

6

10

9

Нидерланд

1

2

1

4

10

Швейцари

1

1

3

5

11

Их Британи

1

0

0

1

12

ХБНГУ

0

2

3

5

13

Итали

0

2

0

2

14

Канад

0

1

1

2

15

Унгар

0

1

0

1

Япон

0

1

0

1

17

Болгар

0

0

1

1

Франц

0

0

1

1

Чехословак

0

0

1

1

   

38

39

38

115

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Өвлийн Олимпийн наадам

2. Өвлийн Олимпийн медаль

Өвлийн XIII Олимпийн наадам
Өвлийн XIII Олимпийн наадам
Олимпийн баатар Амеркийн алдарт тамирчин Эрик Хайден
АНУ-ын Хоккейн шигшээ багийн дасгалжуулагч Брайан Бурке
3 алтан медаль хүртсэн Зөвлөлтийн цаначин Николай Зимятов