Ө
Өвлийн XI Олимпийн наадам
Өвлийн XI Олимпийн наадам

 

Өвлийн XI Олимпийн наадам Японы Саппоро хотод 1972 оны 2 сарын 3- 13нд зохион байгуулагджээ. Уг наадамд 35 орны 1006 тамирчин (801 эрэгтэй, 205 эмэгтэй) спортын 10 төрөлд 35 багц медалийн төлөө өрсөлджээ. Наадмыг Японы эзэн хаан Хирохито ( 裕仁) нээж, Макоманаид тэшүүр, цана, биатлон, хоккей, уран гулгалтын тэмцээн, Тэйнэ уулын баазад бобслей, уулын цана, чарга, Энивад цанын хурдан буултын тэмцээнүүд зохиогджээ.  Уг наадмыг сурвалжилхаар ойролцоогоор 4 мянган сурвалжлагч хүрэлцэн иржээ.

 

Тус олимпиос голландын тэшүүрчин  Ард Схенк 1500, 5000, 10 000 метрийн зайнд 3 алт, Зөвлөлтийн цаначин Галина Кулакова 5, 10 км, буухиад 3 алт тус тус хүртжээ. 70 метрийн трамплинаас үсрэх төрөлд бүх медалийг Японы тамирчин Юкио Касая, Акицугу Конно, Сэйдзи Аоти нар хүртэж шуугиан тарьжээ. Медалийн тоогоор ЗХУ итгэл төгс түрүүлсэн бол хэний ч санаанд ороогүй БНАГУ-ын баг хоёрдугаар байрт шалгарчээ.

 

Өвлийн ХI Олимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт

 

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

ЗХУ

8

5

3

16

2

БНАГУ

4

3

7

14

3

Швейцари

4

3

3

10

4

Нидерланд

4

3

2

9

5

АНУ

3

2

3

8

6

ХБНГУ

3

1

1

5

7

Норвеги

2

5

5

12

8

Итали

2

2

1

5

9

Австри

1

2

2

5

10

Швед

1

1

2

4

11

Япон

1

1

1

3

12

Чехословак

1

0

2

3

13

Польш

1

0

0

1

14

Испани

1

0

0

1

15

Финлянд

0

4

1

5

16

Франц

0

1

2

3

17

Канад

0

1

0

1

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Өвлийн Олимпийн наадам

2. Өвлийн Олимпийн медаль

Өвлийн XI Олимпийн наадам
Өвлийн XI Олимпийн наадам
Тус Олимпиос гурван алтан медаль хүртсан Голландын тэшүүрчин Ард Схенк