Ө
Өвлийн VII Олимпийн наадам
Өвлийн VII Олимпийн наадам

 

Өвлийн VII Олимпийн наадам Италийн Кортина д'Ампеццо хотод 1956 оны 1 сарын 26 наас 2 сарын 5 нд зохион байгуулагджээ. Уг наадамд 32 орны 821 тамирчин спортын 8 төрөлд 24 багц медалийн төлөө өрсөлджээ. Наадмыг Италийн ерөнхийлөгч Жованни Гронки нээж, Олимпийн галыг Гвидо Кароли бадрааж, тамирчдыг төлөөлж Жулиана Кеналь-Минуццо тангараг өргөжээ.

 

Энэ өвлийн Олимпд ЗХУ-ын тамирчид (бобслей, уран гулгалтаас бусад төрөлд) анхлан оролцжээ. Австрийн уулын цаначин Тони Зайлер 3 төрөлд аварга болж Олимпийн баатараар тодорчээ.

 

 

Өвлийн VII Олимпийн наадмын төрлүүд:

 

  • Бобслей (2)
  • Уулын цана (6)
  • Тэшүүр (4)
  • Цанын хоёр төрөлт (1)
  • Цана (6)
  • Трамплинаас үсрэлт (1)
  • Уран гулгалт (3)
  • Хоккей (1)

 

Хаалтанд багц медалийн тоог харуулав.

 

 

Өвлийн VII Олимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт

 

Байр

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

ЗХУ

7

3

6

16

1

Австри

4

3

4

11

3

Финлянд

3

3

1

7

4

Швейцари

3

2

1

6

5

Швед

2

4

4

10

6

АНУ

2

3

2

7

7

Норвеги

2

1

1

4

8

Итали

1

2

0

3

9

Германы нэгдсэн баг

1

0

1

2

10

Канад

0

1

2

3

 

 

Холбоотой мэдээлэл: 

 

1. Өвлийн Олимпийн наадам

2. Өвлийн Олимпийн медаль

Өвлийн VII Олимпийн наадам
Кортина д'Ампеццогийн Өвлийн VII Олимпийн наадам
Олимпийн баатар Тони Зайлер. Германаар: Anton Engelbert "Toni" Sailer;
Тэшүүрийн 500, 1500м-ийн олимпийн аварга Евгений Гришин