Ө
Өвлийн V Олимпийн наадам
Өвлийн V Олимпийн наадам

 

Өвлийн V Олимпийн наадам Швейцарын Сан Мориц хотод 1948 оны 1 сарын 30 наас 2 сарын 8 нд зохион байгуулагдсан бөгөөд урьд нь энэ хот 1928 оны Өвлийн II Олимпийн наадмыг зохион байгуулж байсан билээ. Уг наадамд 28 орны 669 тамирчин (592 эрэгтэй, 77 эмэгтэй) спортын 9 төрөлд 22 багц медалийн төлөө өрсөлджээ. Наадмыг Швейцарын ерөнхийлөгч Энрико Челио нээж Ришар Торриани Олимпийн галыг бадрааж, тамирчдыг төлөөлж хоккейчин Биби Торриани тангараг өргөжээ.

 

Өвлийн V Олимпийн наадмын төрлүүд:

 

  • Бобслей (2)
  • Уулын цана (6)
  • Тэшүүр (4)
  • Цанын хоёр төрөлт (1)
  • Цана (3)
  • Трамплинаас үсрэлт (1)
  • Скелетон (1)
  • Уран гулгалт (3)
  • Хоккей (1)

 

Хаалтанд багц медалийн тоог харуулав.

 

Уг наадмын үеэр Цэргийн харуулын болон Өвлийн таван төрөлтийн үзүүлэх тоглолтууд болжээ.

 

 

Өвлийн III Олимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт

 

Байр

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Норвеги

4

3

3

10

1

 Швед

4

3

3

10

3

 Швейцари

3

4

3

10

4

 АНУ

3

4

2

9

5

Франц

2

1

2

5

6

Канад

2

0

1

3

7

Австри

1

3

4

8

8

 Финлянд

1

3

2

6

9

 Бельги

1

1

0

2

10

 Итали

1

0

0

1

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Өвлийн Олимпийн наадам

2. Өвлийн Олимпийн медаль

 

Өвлийн V Олимпийн наадам
Сан Морицын Өвлийн v Олимпийн наадам
Өвлийн V Олимпийн наадмын зурагт хуудас