Ө
Өвлийн III Олимпийн наадам
Өвлийн III Олимпийн наадам

 

Өвлийн III Олимпийн наадам Лейк-Плэсидийн Өвлийн III Олимпийн наадам нь Хойд Америкт зохиогдсон анхны Олимпийн наадам юм. Уг наадамд 17 орны (Австри, Бельги, Их Британи, Унгар, Герман, Итали, Канад, Норвеги, Польш, Румын, АНУ, Чехословак, Финлянд, Франц, Швейцари, Швед, Япон) 252 тамирчин (231 эрэгтэй, 21 эмэгтэй) спортын 7 төрөлд (Бобслей, Тэшүүр, Цанын хоёр төрөлт, Цана, Трамплинаас үсрэлт, Уран гулгалт, Хоккей) 14 багц медалийн төлөө өрсөлджээ.  Өвлийн III Олимпийн наадам 1932 оны 2 сарын 4-15 нд Лейк-Плэсид хотод болжээ. Наадмыг АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт нээж тэшүүрийн тамирчин Жек Ши тамирчдыг төлөөлөн тангараг өргөжээ. 

 

Өвлийн III Олимпийн наадмын төрлүүд:

 

  • Бобслей (2)
  • Тэшүүр (4)
  • Цанын хоёр төрөлт (1)
  • Цана (2)
  • Трамплинаас үсрэлт (1)
  • Уран гулгалт (3)
  • Хоккей (1)

 

Хаалтанд багц медалийн тоог харуулав.

 

Уг наадмын үеэр Кёрлингийн болон Нохой чарганы үзүүлэх тоглолтууд болжээ.

 

 

Өвлийн III Олимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт

 

 

Байр

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

 АНУ

6

4

2

12

2

 Норвеги

3

4

3

10

3

 Швед

1

2

0

3

4

 Канад

1

1

5

7

5

 Финлянди

1

1

1

3

6

 Австри

1

1

0

2

7

 Франц

1

0

0

1

8

 Швейцари

0

1

0

1

9

 Герман

0

0

2

2

10

 Унгар

0

0

1

1

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Өвлийн Олимпийн наадам

2. Өвлийн Олимпийн медаль

 

 

Өвлийн III Олимпийн наадам
Лейк-Плэсидийн Өвлийн III Олимпийн наадам