Ө
Өвлийн II Олимпийн наадам
Өвлийн II Олимпийн наадам

 

Өвлийн II Олимпийн наадам буюу Сан-Морицын өвлийн Олимп. Англиар: II Olympic Winter Games нь 1928 оны 2 сарын 11-нээс 19-нд Швейцарийн Сан-Мориц хотноо зохион байгуулагджээ. Уг наадамд 25 орны (Австри, Аргентин, Бельги, Их Британи, Унгар, Герман, Итали, Канад, Латви, Литва, Люксембург, Мексик, Нидерланд, Норвеги, Польш, Румын, АНУ, Чехословак, Финлянд, Франц, Швейцари, Швед, Югослав,Эстон, Япон) 494 (438 эрэгтэй, 56 эмэгтэй) тамирчин спортын 8 төрөлд 14 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Уг өвлийн Олимпийн наадмыг Эдмунд Шульц нээж, тамирчдыг төлөөлөн уулын цанын тамирчин Ханс Айденбенц тангараг өргөжээ. 

 

Өвлийн II Олимпийн наадмын төрлүүд:

 

  • Бобслей (1)
  • Тэшүүр (3)
  • Цанын 2 төрөлт
  • Цана (2)
  • Трамплинаас үсрэлт (1)
  • Скелетон (1)
  • Уран гулгалт (3)
  • Хоккей (1)

Хаалтанд багц медалийн тоог харуулав.

 

Уг наадмын үеэр Цэргийн харуулын болон Нохой чарганы үзүүлэх тоглолтууд болжээ.

 

 

Өвлийн II Олимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт

 

 

Байр

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

 Норвеги

6

4

5

15

2

 АНУ

2

2

2

6

3

 Швед

2

2

1

5

4

 Финлянд

2

1

1

4

5

 Франц

1

0

0

1

6

 Канад

1

0

0

1

7

 Австри

0

3

1

4

8

 Бельги

0

0

1

1

9

 Швейцари

0

0

1

1

10

 Их Британи

0

0

1

1

11

 Герман

0

0

1

1

12

 Чехословак

0

0

1

1

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Өвлийн Олимпийн наадам

2. Өвлийн Олимпийн медаль

 

Өвлийн II Олимпийн наадам
Сан-Морицын Өвлийн II Олимпийн наадам