Ү
Үлээвэр хөгжмийн зэмсгүүд (2)
Үлээвэр хөгжмийн зэмсгүүд (2)

 

Үлээвэр хөгжмийн зэмсгүүд

 

 

1. Өмнөд Америкийн аварга баглаа бишгүүр (South American Giant pan flute), 2. Бирм үхэр бүрээ (Burmese trumpet), 3. Боливи урам бүрээ (Bolvian trumpet), 4. Австралийн Дижериду урам (Didjeridoo / didgeridoo wooden horn), 5. Өмнөд Африкийн бүрээ (South African trumpet), 6. Өмнөд Америкийн үхэр бүрээ (South American trumpet), 7. Швейцар үхэр бүрээ (Swiss alphorn)

 

 

Хөгжмийн зэмсэг цуглуулагч Хэрзка Нилийн (Herzka Nil) цуглуулага: 1. Перс, Араб, Армян, Турк, Азербайжан, Кавказ,Төв Азийн Ней цууран бишгүүр (Ney), 2. Түрэгийн Зурна жимбүүр (Zourna / Zurna oboe), 3. Тайландын Пи жимбүүр (Pi oboe), 4. Шри-Ланкын дөрвөн шууст Хоранава жимбүүр (Horanava / Horanǟwa quadruple-reed oboe). Уг жимбүүрийг өөрөөр Сингаль жимбүүр (Sinhalese oboe), Шри Ланк жимбүүр (Sri Lankan oboe) хэмээн нэрлэдэг.

 

 

1. Францын Бомбардэ туламан бишгүүр (Bombarde bagpipe болон Бинжоу жимбүүр (Binjou oboe), 2. Гүрж болон Армяны Дудук жимбүүр (Georigian & Armenia Duduk oboe), 3. Гватемалын Ширимиа жимбүүр (Xirimia oboe), 4. Түрэг, Унгарын Тарогато жимбүүр (Tarogato oboe), Түрэг бишгүүр (Turkish pipe), Сүмийн Тарогато (Anglicized Tarogato), Румын Тарагот жимбүүр (Romanian taragot / torogoata oboe) 

 

 

Хөгжмийн зэмсэг цуглуулагч Хэрзка Нилийн (Herzka Nil) цуглуулага: 1. Янз бүрийн улс орны бортогон жимбүүрүүд (Cylndric Oboe), 2. Египетийн Мизмар жимбүүр (Egyptian Mizmar oboe), 3. Янз бүрийн улс орнуудын хоромсон бяларууд (Double Clarinet)

 

 

Өмнөд Энэтхэгийн Нагасварам жимбүүр (Nagaswaram oboe). Уг жимбүүрийг өөрөөр Тамил жимбүүр (Tamil oboe) хэмээн нэрлэдэг.

 

 

Хөгжмийн зэмсэг цуглуулагч Хэрзка Нилийн (Herzka Nil) цуглуулага: 1. Индонезын Суматра аралын Сарунэ бялар (Sarune), 2.Энэтхэг, Пакистан, Бангладеш, Шри-Ланк, Тайланд, Малайз, Хойд Африк, Египт, Марокко, Тунисд тархсан Пунги бишгүүр (Pungi Flute), 3. Индонезын Ява арлын Таромпэт жимбүүр (Tаrompet oboe)

 

 

Малай, Индонезын Сэрунай бялар (Serunai). Уг бяларыг Индонезын Суматра аралд Сарунэ (Sarune) хэмээн нэрлэдэг.

 

 

Хөгжмийн зэмсэг цуглуулагч Хэрзка Нилийн (Herzka Nil) цуглуулага: 1. Армяны Зурна жимбүүр (Zourna / Zurna oboe),  Дудук жимбүүр (Duduk oboe), Блул бишгүүр (Blul flute), Шавм жимбүүр (Shawm oboe), 2. Энэтхэг, Пакистан, Бангладеш, Шри-Ланк, Тайланд, Малайз, Хойд Африк, Египт, Марокко, Тунисд тархсан Могойн бишгүүр буюу Пунги бишгүүр (Pungi Flute), 3. Хятадын давхар шууст  Суона жимбүүр (Suǒnà double-reeded oboe)

 

 

Лаунеддас (Launeddas) бялар нь 1700-гаад оны үед Германы Нюрнбергд зохион бүтээгдэж улмаар  Италиас холгүй оршин Сардини арлын ард түмний үлээвэр хөгжмийн зэмсэг болжээ.  Уг хөгжим янз бүрийн урттай гурван хэсэг хоолойноос бүрдэх бөгөөд хоолой болгон шуустай байдаг. Уг бяларыг битүү амьсгаагаар үргэлжлүүлэн үлээж тоглоход туламан бишгүүртэй адил дуугардаг.

 

Үлээвэр хөгжмийн зэмсгүүд (2)
Шинэ Гвинейн Асмат омгийнхоны Фу бүрээ (Asmat Fu trumpet)
Альт рекордер (Alto recorder). Иеронимус Франциск Kинсекерийн (Hieronimus Franciscus Kynseker). XVII зууны сүүл.
1860 онд Луи Жюльен Жаулины (Louis Julien Jaulin) Парист зохион бүтээсэн Найрал бүрээ (Harmonitrompe) буюу Найрал урам (Harmonicor). Уг урамыг мөн Шинэ жимбүүр (New oboe) хэмээн нэрлэх нь буй
Палестин, Ливан, Иордан, Сирийн Мижвиз хоромсон бялар (Mijwiz double clarinet)
Хойд Энэтхэг, Пакистан, Бангладешд өргөн тархсан Шахнай (Shahnai) буюу Шэхнай (Shehnai), Шэнай (Shenai), Мангал вадя (Mangal vadya) жимбүүр
Индонезын Ява арлын Таромпэт жимбүүр (Tаrompet oboe) а. Таромпэт Пэнка (Tarompet Penca) жимбүүр, б. Таромпэт сисингаан (Тarompét sisingaan) жимбүүр
Малайз, Индонезийн Сэрунай жимбүүр (Serunai oboe)
Чилийн Кулл Кулл урам (Kull Kull horn)
1. Шинэ Гвинейн урам (New Guinea horn trumpet), 2.Шинэ Зеландын Маори омгийнхоны хоромсон модон урам (Maori Double Wooden horn)