Ү
Үлэмж Дайко буюу Дай Дайко (2)
Үлэмж Дайко буюу Дай Дайко (2)

 

Япон үндэстний хөгжмийн зэмсэг

 

Үлэмж Дайко буюу Дай Дайко (Dadaiko 大太鼓) хэмээх хос бөмбөр VII зууны үеэс Японд буй болжээ. Дай Дайко бөмбөрийг Буддын шашны Гагаку хэмээх дуу хөгжимд ашигладаг. 

 

 
Дай Дайко үлэмж бөмбөрийн зүүн талыг Сахо (Saho), баруун талыг Ухо (Uho) хэмээн нэрлэдэг. Сахо бөмбөрт ногоон биетэй галт шувуу дүрслэгдсэн байх бөгөөд нарыг билгэднэ. Ухо бөмбөр нь улаан биетэй лууг дүрсэлсэн бөгөөд сарыг билгэдэх ажээ. 
 
 
Дай Дайко бөмбөрийн ерөнхий зохиомж болон гадна хүрээ нь бадран асч буй гал дөл мэт хэлбэртэй ажээ. Үлэмж Дай Дайко бөмбөрийн өндөр нь дундажаар 150 см, голч нь 127 см байдаг бол хамгийн том нь 248 см голчтой байдаг.

 

Үлэмж Дайко буюу Дай Дайко (2)
Үлэмж Дайко буюу Дай Дайко
Дай Дайко