Үлэг гүрвэл

 

Үлэг гүрвэл буюу динозавр нь Триасын галавт (230 сая жилийн өмнө) мөлхөгчдийн ангиас салбарлан, Мезозойн галавт хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн амьтдын ерөнхий нэр болно. Үлэг гүрвэлүүдийн ихэнх нь Цэрдийн галавын (65 сая жилийн өмнө) сүүлчээр мөхсөн боловч үлэг гүрвэлээс салбарлан хөгжсөн шувууны ангийн амьтад одоо болтол бий. Үлэг гүрвэл гэдэг ангилалд газар дээр амьдардаг амьтдыг л оруулдаг бөгөөд усанд, агаарт амьдардаг амьтдыг нь өөр ангилалд оруулдаг.

 

 

1842 онд Сэр Ричард Оуэн грек хэлний үлэг гүрвэл гэсэн утга бүхий δεινός + σαῦρος буюу аймшигтай + гүрвэл гэсэн утгатай динозавр хэмээх нэршлийг бий болгож анх ашигласан байна.

 

 

Үлэг гүрвэлийг а.Anotosaurus буюу шувуун аарцагт, б. Allosaurus буюу гүрвэлэн аарцагт хэмээн хоёр төрөлд хуваадаг 

 

 

Эх сурвалж:

 

Ж.Төмөрхуяг, А.Шагдарсүрэн. “Үлэг гүрвэл 1”. (Мажестик цуврал) 2013 он

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

 

Үлэг гүрвэл
Ричард Оуэн
Үлэг гүрвэл