Үлэгбек

 

Мирзо Үлэгбек (хожим Султан болсон) Мухаммед ибн Шахрух ибн Тимур Улугбек Гураган. Персээр: میرزا محمد طارق بن شاهرخ‎; нь 1394 оны 3 сарын 22 нд  Сольтанд мэндэлж 1449 оны 10 сарын 27 нд Самаркандад нас нөхчжээ. Доголон Төмөр хааны ач, Шахрудын хүү тэрбээр алдартай одон оронч нэгэн байжээ. «Гураган» хэмээх цол нь Монголоор "Хүргэн" гэсэн үг бөгөөд Доголон Төмөр хаан Монголын алтан ургийн хатантай гэрлэснээс улбаатай ажээ.

 

Түүний нэр нь Мухаммад Тарагай гэдэг байсан бөгөөд Үлэгбек гэдэг нэрийг өвөг Төмөр хааны нэрийг билгэдэн өгчээ. (Үлэгбек- Үлэмж ноён гэсэн утгатай)  

 

Үлэгбек бүр хүүхэд ахуйдаа Мараг дахь Насир ад-Дины Ат-Тусигийн одон орны оргилтой танилцах боломж олджээ. Энэ нь түүнд гүнзгий сэтгэгдэл үлдээж одон орон шимтэн судлах замд хөтөлжээ. 1417-1420 онд Үлүгбек Самаркандад одон орны хүрээлэн байгуулж исламын ертөнцийн олон тооны математикч, одон орончдыг урьж авчирчээ. Мөн  Гиждуван, Бухарт ч хүрээлэн байгуулсан гэдэг. Үлүгбекийн үед Самарканд дундад зууны шинжлэх ухаан, одон орны гол төв болон хувирчээ. 

 

Самаркандад математикч одон оронч Гиясиддиа Жамшида Каши, Казизаде Руми, Али Кушчи. түүхч Хафизи Абру, алдарт эмч Мавлоно Нафис, яруу найрагч Сиражиддин Самарканд, Саккаки, Лутфи, Бадахши нар амьдарч байжээ.

 

1428 онд Үлэгбек тухайн цаг үед дэлхийд байхгүй өөрийн гэсэн одон орны оргилыг байгуулж дуусчээ. Түүний хамтрагчид нь нэрт одон оронч Кази-заде ар-Руми, ал-Каши, Али Кушчи нар байжээ. Улугбекийн одон орончдын баг 1437 онд "Гурганы зидж" хэмээх 1018 од багтаасан одот ертөнцийн цомог гаргажээ. Энэ цомогт одны жилийн урт 365d6h10m8s хэмээн тогтоожээ. Одон орны лавлах гаргаж улмаар европын одон орны оргилууд уг лавлахыг латин хэл дээр хөрвүүлэн ашиглэх болжээ. 

 

1427-1447 онд Үлэгбек дайн тулаан бараг хийгээгүй бөгөөд 1428 онд улс орондоо мөнгөний шинэчлэл хийжээ. Түүний ууган хүүг нь Абд ал Латиф, багыг нь Абдулазиз.охиныг нь Роби гэдэг байжээ. Охин нь хожим нүүдэлчин узбекийн ноён Абу-л-Хайрханы (1428—1468) гэргий болжээ. Үлэгбекийн эцэш Шахруха 1447 онд таалал төгсөхөд улс орон үймээн самууны байдалтай болов. Хорасантай хийсэн дайнд ялагдсан нь 1447 онд Үлэгбек, түүний ууган хүү Абдуллатифын дунд зөрчилдөөн үүсч дайн дэгдэв. Дайнд Үлэгбек ялагдаж удалгүй бусдад хорлогдон нас нөхчжээ. 

 

Үлэгбек одон оронч төдийгүй түүхч, яруу найрагч нэгэн байжээ. Түүхийн талаарх түүний алдартай бүтээлийн тоонд "Дөрвөн улсын түүх" ордог билээ.  

Үлэгбек
Үлэгбек
Үлэгбекийн гавлын ясаар түүний дүр төрхийг М.Герасимовын аргачлалаар сэргээсэн байдал