Ү
Үлийн цагаан оготно
Үлийн цагаан оготно

 

Үлийн цагаан оготно буюу цайвар үлийч. Латинаар: Microtus brandtii (Radde, 1861) Мэргэчдээс бэлчээрт хамгийн хөнөөлтэй нь үлийн цагаан оготно юм. Бэлчээр талхлагдаагүй бол үлийн цагаан оготно олширдоггүй. Үлийн цагаан оготно нь сийрэг өвс ургамалтай газар амархан тархаж үрждэг. Үлийн цагаан оготноор судалгаа хийдэг эрдэмтдийн дүгнэлтээс харахад өвс ургамал өндөр, өтгөн сахлаг байвал үлийн цагаан оготно үржих боломжгүй гэдэг. Өвс ургамал сийрэг байх нь тэд бие биеэндээ аюул ойрхон байна гэх мэтийн мэдээлэл дамжуулахад тустай гэнэ. 

 

Үлийн цагаан оготно олширвол малын бэлчээр сүйтгэн, газар нутаг талхалдаг хэдий ч тоо толгой нь цөөрвөл түүгээр хоололдог араатан, жигүүртэн идэш тэжээлгүй болдог ажээ. Үнэг, хярс, мануул, идлэг шонхор, сар шувуу ховордсноор үлийн цагаан оготно олширсон байна.  


Манай орны тал хээрийн бүс нутгийн 40 гаруй сая га талбайд үлийн цагаан оготно тархжээ. Богино хугацаанд үржиж, олширдог үлийн цагааны сүрэг бэлчээр, ургамал хэт талхлагдсан нутгийн сонгон нутаглаж, өвс ургамал сахлаг шигүү газраас дайждаг байна. Нэг га талбайд 80-100 үлийн цагаан байвал хөрс, ургамал, амьтны аймагт сайн нөлөө үзүүлж, хөрсийг сийрэгжүүлж, гүний шороог ялзмагаар баялаг өнгөн хөрсөн дээр гаргаж өгдөг. Ингэснээр газрын хөрсөнд үржил шимтэй шинэ давхарга үүсч, агаар, ус, дулааны солилцоо идэвхжидэг аж. Түүнчлэн, үнэг, өмхий хүрэн, үен, мануул, могой, зараа, шонхор бүргэд зэрэг амьтан шувуунд үлийн цагаан оготно хамгийн амттай хоол нь болдог. Үнэг, хярс гэхэд өдөрт 8-10 оготно барьж иддэг бөгөөд үлийн цагаан оготно 10-12 жилийн давтамжтай үржиж, олширдгийг эрдэмтэд тогтоожээ.

 

Үлийн цагаан оготно
Үлийн цагаан оготно