Ү
Үзэмчин үүлдэр

 

Үзэмчин хонийг 1991 онд бие даасан үүлдрээр баталсан. Эрдэмтэн, хонь судлаач З.Гончигжав 1972 оноос Үзэмчин хонины үржил, селекцийн ажлыг хөтлөн удирдаж “Үзэмчин үүлдрийн хонь” хэмээх бүтээл туурвижээ. Үзэмчин хонины үржил, ашиг шимийг бататган сайжруулах үржлийн ажлыг зохих түвшинд хийж гүйцэтгэхэд үржлийн фермд ажиллаж байсан малзүйч Б.Шовоохой ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Үзэмчин хонийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Сэргэлэн суманд үржүүлдэг. 


Үзэмчин хонь Дорнодын уужим тал нутгийн бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, тэсвэртэй, догшин, лагсдуу, уртавтар биетэй, мах, өөхөн ашиг шим сайтай, сүүл дугариг, том, оршин байгаа экологийнхоо өвөрмөц нөхцөлд харьцангуй хурдан өсөж томрох онцлогтой. 


Ноос нь хялгас ихтэй, ноолуур нь бусад омог хониныхоос нарийн (18.3 мкм). Үржлийн нас гүйцсэн хуц 70.7 кг, төлгөн хуц 50.0 кг, эм хонь 48.5 кг, охин төлөг 47.7 кг дундаж жинтэй. Хуц1.4 кг, эм хонь 1.3 кг ноос өгдөг. Ноосны бүрэлдэхүүнд ноолуур 74.2 хувь, завсрын үс 4.2 хувь, сор 2.7 хувь, хялгас18.9 хувь эзэлдэг. Ноосны урт 9.8 см, ноолуурын урт 8.7 см. Ноолуурын нарийн 18.3 мкм, ноосны цэвэр гарц 61.6 хувь. Эр шүдлэн хонины жин 46.9 кг, гулуузны жин 21.6 кг, махны гарц 46.0 хувь.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

1. Хонин сүрэг

Үзэмчин үүлдэр
Үзэмчин үүлдэрийн хонь