Үен

 

Үен. Латинаар. Mustela erminea ой модны зах, газар тариалангийн бүс нутгаар ихэвчлэн нутагладаг. Арктикийн бүс,  Евразии, Хойд Америк. Скандинави, Альпийн нуруу, Грек, Болгар, Турк, Дундад Ази, Иран, Афганистан, Монгол, Сибирь, зүүн хойд Хятад, Японы хойд нутгуудад тааралдана. Шинэ Зеландад чандаганы өсөлтийг хянах зорилгоор үенг нутагшуулсан байна. 

 

Эрэгчингийн биеийн урт нь 17-38 см, жин нь 70 -260 гр байна. Эмэгчин нь үзүүлэлтээр харьцангуй бага.  Ихэвчлэн оготно, хулгана зэрэг мэрэгч, шувуу, загасаар хооллодог суусарын төрлийн амьтан. Хааяа  зарим төрлийн жимс жимсгэнэ иднэ.  

 

Үндсэн хоол нь загас, мэлхий, шувууны өндөг, оготно. Үр төлийг нь бүсрэг, сөдгий гэнэ. Үен хавар, намарт үс нь гууждаг. Өвлийн улиралд ерөнхий өнгө нь гүн шардуу, зоогоороо бор, хоолой, хэвлийн хэсгээрээ цайвар шаргал зүстэй.  Өвөл нь үнэг шиг гүн шар өнгөтэй, зун саарал болно. Зарим үен дун цагаан өнгөтэй байдаг. Гэхдээ бүх үенгийн сүүлний үзүүр хар өнгөтэй байна. Үенг усны булга хэмээн нэрлэх нь ч буй. 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Шивэр үен

 

2. Солонго (амьтан)

 

 

Үен
Үен
Mustela erminea