Ятга хөгжим (2)

 

Монгол үндэстний хөгжмийн зэмсэг

Монгол ард түмний олон зуун жилийн турш хэрэглэсээр ирсэн чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Ятга нь Хүннү, Сүмбэчүүд тоглож байсан бөгөөд Ойрад Монголчууд уламжлан авч тоглож байжээ. Хожим бөгөөд төв Халх болон зүүн аймгуудад өргөн тархжээ. Анх Житага буюу Жатага (Jitaga) хэмээн нэрлэж байснаас үзвэл Бөөгийн зан үйлтэй холбоотой хөгжмийн зэмсэг байсныг илтгэнэ. Хөгжлийн явцад Ятуга (Yatuga), Ятга (Yatga), Ятгалага (Yatgalaga) хэмээн нэрлэгдэх болжээ. Судлаач Л.Эрдэнэчимэг 

... Хүннү болон Сүмбэчүүд Ятга тоглож байсаныг эртний эх сурвалжууд баталдаг. XIII зуунд Монголын хаадын өргөөнд Ятга тоглогдож байсныг Юан улсын судрын 63-71 -р дэвтэрт дурьджээ.   

 “Жангарын тууль”д:

Ерэн дөрвөн чавхдастай

Ендөр мөнгөн хуураан бариад татахул (ятгаа бариад тоглоход) 

Нууран дунд өндөглөсөн нугасны дуу гаргаад

Хулсан дунд өндөглөсөн хунгийн дуу гаргаад хэмээн шүлэглэсэн байдаг.

 

Монголд Буддын шашин дэлгэрсэнтэй холбоотойгоор XVII - XVIII зууны үеэс сүм хийдийн номын найр хийгээд бясалгалын дуу, Гүр дууны аялгууг ятгаар хөгжимдөх болжээ. Улмаар XIX - XX зуунаас цөөхүүл найрал хөгжмийн бүрэлдэхүүнд ятга хөгжим багтаж үндэстний болон өрнө дахины сонгодог хөгжмийн бүтээлүүдийг тоглох болжээ.  (Л.Эрдэнэчимэг Уламжлалт Монгол Ятгын Түүхээс)

 

Эх хүн Тогорууны толгой бүхий таваас долоон чавхдас бүхий Тогоруу ятга (Togoruu Yatga) буюу Тогоруу Бүүвэй босоо ятга (Togoruu Buuvei bosoo yatga) тоглож намуухан уянгалаг аялгуугаар бүүвэйн дуу дуулж хүүхдээ унтуулдаг байсан бөгөөд ХХ зууны эхэн хүртэл хадгалагдан иржээ. Бүүвэй ятга мөн л муу ёрын сүнснээс бяцхан үрээ хамгаалах зэмсгийн нэг байжээ. 

1. Махир ятга (Makhir yatga), 2. Шулуун ятга (Shuluun Yatga)

Ятга нь хэлбэр хийцийн хувьд Шулуун ятга (Shuluun Yatga), Махир ятга (Makhir yatga), Босоо ятга (Bosoo yatga) гэсэн үндсэн төрөл байдаг.  

Ятга хөгжмийн бусад ардын хөгжмийн зэмсгүүдээс ялгагдах онцлог нь хөг дуурсгалын хувьд төдийлэн баялаг биш пентатоник (таван эгшигээр) хөгөөр хөглөгддөг: Ятгын урт богино, толгойн хэсэг, их бие зэрэг нь нутаг бүрт өөр өөрийн өвөрмөц хийцтэй байдаг төдийгүй өөр өөрсдийн бие гарт тааруулж тохируулан урладаг тул нэгэн хэв загвар тиг дүрэмд хамрагдаггүй тул ур хийц, овор хэмжээ, чавхдасны тоо нь олон цөөн янз байх ажээ. Ятга нь гүдгэр урт хавтгай хэлбэртэй, өвдөг дээрээ тавьж, сүүл хэсгийг нь газарт тулган байрлуулж хөгжимдөхөд зориулагдсан хөгжим юм.

Эрт үеээс ятгын чавхдасыг өлөнгөөр, тэвхийг нь шагай болон хушаар хийдэг байжээ. Ятгаар хөгжимдөхөд хөгжимчний ур чадвар арга барил их үүрэгтэй. Аялгууны хэмнэлийн онцлогт тохируулан хурууны өндгөөр татах, чимхэх, товших, хумсны толиогоор няслах, тусгай хумс ашиглан няслах, дан давхар нясалгаа, наймцаар  татах татлага, чичиргээ, нумаар хөрөөдөх зэрэг олон арга техникээр тоглодог ажээ.
 
Ятга хөгжмөөр эрт дээр үед ихэвчлэн айл өрх болон баяр ёслолын үед сүм хийд, хаад ноёдын ордонд хөгжимддөг байжээ. Ятга тоглохдоо эмэгтэйчүүд нь явган сууж зүүн хөлөө бохирч өвдөглөн сууж баруун өвдөг дээрээ толгойг нь тавьж хөгжимддөг бол эрэгтэйчүүд нь завилан сууж мөн баруун өвдөг дээрээ толгойг нь тавьж хөгжимддөг байжээ. Мөн тусгайлан бэлдсэн тавиур дээр ятгаа тавьж босоо зогсон хөгжимддөг байжээ. Орчин үед сандал дээр сууж хөгжимддөг болжээ.
 
 
Хакасын Чатхан (Chathan / Chatkhan) буюу Чадыгхан (Chadyghan) ятга,
 
Их Монгол улсын Өгөөдэй хаан "Төрийн ятга" (Turiin Yatga) буй болгох зарлиг гаргаж арван ятга үйлдүүлсэн дотор Нэг чавхдаст (One - string Yatga), Гурван чавхдаст (Three string Yatga), Таван чавхдаст (Five string), Долоон чавхдаст (Seven-string Yatga), Есөн чавхдаст (Nine string Yatga) тус бүр хоёр ятга багтжээ. 
 
 
Жетыген (Jetigen) буюу Тагна Урианхай ятга
 
 
 Цахилгаан Ятга (Electric Yatga)
 
Ятгын толгойн хэсгийг урлахдаа тухайн овог, ястан үндэстний зан заншил, ахуйн байдалыг билгэдсэн ямар нэг амьтаны дүрсийг урладаг байжээ. Тухайлбал хун шувуу, бар, луу, аргаль, угалз гэхчилэн олон зүйлийн дүрсийг ятга хөгжмийн толгойн хэсэгт урладаг байжээ. Ятга хөгжимд тогтсон хөг гэж байдаггүй бөгөөд ямар ч хөгөөр хөглөж болдог онцлогтой. Ятга хөгжим бүс нутгийн онцлогтой хөгжиж ирсэн бөгөөд зүүн аймгийнхан дуу аялгуу голчлон тоглодог бол баруун аймагт бүжгийн аялгууг гол төлөв хөгжимддөг ажээ.
 
 
Ятга хөгжим (2)
Ятга хөгжим
Ятгачин
Энэтхэгийн Тамилын Нараяна Вина ятга (Narayana Veena)
Эртний Ойрад Монголын Тогоруу ятга (Togoruu Yatga) буюу Тогоруу Бүүвэй босоо ятга (Togoruu Buuvei bosoo yatga)
Ятгачид
Ятгачин
Гэр бүл ятгачид болох дуучин С.Вандан, А.Дуламсүрэн нар
Чуваш ятга (Chuvash Chathan)