Я
Ястжембовский, Войцех
Ястжембовский, Войцех

 

Войцех Ястжембовский (1799.04.19 - 1882.12,30). Польшоор: Wojciech Bogumił Jastrzębowski - нь Польшийн байгалын шинжээч, эрдэмтэн, зохион бүтээгч. Тэрээр 1799 онд язгууртны гэр бүлд мэндэлсэн бөгөөд Варшавд сураглцаж гүн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр байгалын түүхийн профессор төдийгүй физик,  амьтан судлал, эрдэс судлалын чиглэлээр судалгааны ажил хийж байжээ.

 

Тэрээр дэлхийн аль ч цагийн бүсд цагийг нарийн тодорхойлох төхөөрөмж бүтээж одон орон судлалд өөрийн хувь нэмэрээ оруулжээ. Ястжембовский байгаль, цаг уурыг ажигласаны үрд дүнд цаг уурын газрын зураг бүтээж уг зураг Варшавд бараг тавин жилийн туршид мөрдөгдөж байжээ.

 

Ястжембовский Польшоор: "Rys ergonomji czyli nauki o pracy, opartej na prawdach poczerpniętych z Nauki Przyrody" буюу "Байгалын шинжлэлээс үнэнд ойр шинжлэх ухаан бол эргономик"  хэмээх бүтээлдээ анхлан "Эргономик" гэсэн нэр томъёог хэрэглэжээ.

 

 

Бүтээлүүд:

 

  • «Kompas polski» (1843);
  • «Przepowiednie pogody, słoty, wiatru i t. d.» (1847);
  • «Układ świata, zastosowany do potrzeb powszechnych» (1847);
  • «Historja naturalna, zastosowana do potrzeb życia praktycznego» (1848);
  • «Stychologia, czyli nauka о początkach wszech rzeczy» (1849 и 1856);
  • «Mineralogia, czyli nauka о kamieniach» (1851)

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Эргономик

Ястжембовский, Войцех
Войцех Ястжембовский