Я
Яридаг бөмбөр (2)

 

Африкийн хөгжмийн зэмсэг

 

Яридаг бөмбөр (Англиар: Talking Drum, Монголоор: Кэл бөмбөр буюу Хэлдэг бөмбөр) нь Төв Азийн нүүдэлчдээс гаралтай Африкийн цохиур хөгжмийн зэмсэг. Элсэн цаг хэлбэрийн цартай уг бөмбөрийг анхлан тосгодын хооронд телеграфийн нэгэн адил мэдээлэл солилцох зориулалтаар буй болсон бөгөөд аажимдаа хөгжмийн зэмсэг болон хувирчээ.

 

 

Хоромсон яридаг бөмбөр (Double Talking Drum)

 

Чингис хаан Хорезмтай байлдахаар аялах үед Дагестанчууд (Монголоор: Авар) уг бөмбөрийг Къили (Кэли, Хэл - буюу хэлдэг, яридаг бөмбөр) өвлөн авчээ. Уг бөмбөр дайсан ирж буйг, баяр наадам, хурал цуглаанд дуудах янз бүрийн цохилттой байжээ. Улмаар XIV зуунд Арабын худалдаачид Африкт нэвтрүүлжээ.

 

 

 

Яридаг бөмбөрийг сугандаа хавчуулж тоглох үедээ биедээ шахаж суллан тембрийг янз бүрээр тохируулна. 

 

Уг бөмбөрийг Акан (Akan) хэлээр Дондо (Dondo), Одондо (Odondo), Бамбара, Бозо Дюла (Bambara, Bozo, Dyula) хэлээр Таманин (Tamanin), Дагбани, Гурунси, Моорэ (Dagbani, Gurunsi, Moore) хэлээр Лунна (Lunna), Донно (Donno), Фулани (Fulani) хэлээр Мбаггу (Mbaggu), Баггэл (Baggel),  Хауса (Hausa) хэлээр Калангу (Kalangu), Дан Карби (Dan Kar'bi), Сонгхай (Songhai) хэлээр Доодо (Doodo), Сэрэр, Волоф, Мандинка (Serer, Wolof, Mandinka) хэлээр Тама (Tama), Тамма (Tamma), Ёруба (Yoruba) хэлээр Дундун (Dundun), Ганган (Gangan) хэмээн нэрлэдэг.

 

Яридаг бөмбөр (2)
Яридаг бөмбөр
Яридаг бөмбөрч
Баруун Африкийн Дундун гурамсан аргил бөмбөр (Triple Dundun bass drum). Дундун бөмбөрийн томыг нь Дудунба (Dudunba), дундаж хэмжээтэйг нь Сангбан (Sangban), жижигийг нь Кэнкэни (Kenkeni) хэмээн нэрлэдэг.