Яргай загас

 

Яргай буюу Сумун загас нь Салмоны бүлийн (Англиар:family Salmonidae) төрлийн загас бөгөөд Латинаар:Saumon , salmon, Монголоор Яргай , Сумун загас, Орсоор Лосось хэмээн нэрлэдэг.

Газрын болон усны шавьж, нялхгай биетэн, бусад төрлийн загасаар хооллоно.  Уг бүлийн олон төрөл загаснууд Атлантын болон Номхон элбэг байдаг.

 

Сумун загас нь далай, гол гэсэн хоёр нутагтай. Тэр олон жил далайн усанд амьдарч байснаа буцаж голын усанд очиж түрсээ шахна. Мөн дараагийн удаад голоос  далайд очиж түрсээ шахах ажээ. Хүн төрөлхтөн Сумун загасыг олон зууны тэртээгээс хоол хүнсэндээ хэрэглэсээр иржээ.1960 оноос эхлэн Экосс, Норвегт үржүүлж цааш тэлсээр Шинэ Экосс, Хойд Америкт 1970 оноос Чилид дэлгэрчээ. Францд Бротан, Нормондид үржүүлжүүлдэг бөгөөд жилд 2000 тонн загас үйлдвэрлэдэг байна. Сумун загас нь зэрлэг болон тэжээвэр байх бөгөөд Атлантын далайгаас барьдгийн 93% нь тэжээвэр 7% нь зэрлэг бол Номхон далайгаас барьдгийн 12% нь тэжээвэр 88% нь зэрлэг байна.

 

Сумун буюу Яргай загас нь далайн гаралтай бүтээгдхүүнээс өргөн хэрэглээгээрээ сам хорхойны дараа хоёрдугаарт ордог.

 

 

Омега-3 хамгийн их агуулдаг яргай загас нь цусны даралт бууруулж, хүний бие эрхтний цусан хангамжийг сайжруулдаг. Долоо хоногт хоёр удаа яргай загас идвэл хурц өвдөлт намдаах тустай гэнэ. Хэрэв яргай загас идэж чаддаггүй бол туна, сардин идэж болно. Эдгээр загас бүгд л зүрхний үйл ажиллагаанд тустай. 

Зэрлэг яргай загас. Энэ нь таны ой санамжинд тун сайн бөгөөд сонор байдал, зан чанарын байдал тун сайнаар нөлөөлдөг гэнэ. Мөн бас сэтгэл санаа хэцvv, зовиуртай байгаа vед идхэд тун тохиромжтой бөгөөд долоо хоногт 2-с илvvгээр хэрэглэвэл тохиромжтой юм байна.

Яргай загас
Яргай загас. Saumon, salmon
Яргай загасны мах