Яншуй

 

Яншуй. Хятадаар: 欧芹属 (Ōu qín shǔ) Латинаар: Petroselinum Hill, 1756. нь хоёр наст ургамал бөгөөд Шүхэрт (Apiaceae) ургамлын төрөлд багтана. .Яншуй нь содон сайхан үнэртэй учир хоолонд онц гойд үнэр оруулдаг. Төрөл бүрийн ногооны салат, шөлтэй хоол хийхэд нэн тохиромжтой. 

 

Зүрхний өвчинд тустай. Шээс хөөх үр нөлөөтэй, түүний дотор инсулин агуулагддаг тул яншуйг чихрийн шижинтэй хүмүүст  хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөдөг байна. 50 гр яншуйд С аминдэмийн бүх л өдрийн хэрэгцээ нуугдаж байдаг ажээ. Мөн түүнчлэн булчин болон ясанд тустай кали, фосфор зэрэг бодис агуулагдахаас гадна зүрхний хэмнэлийг тогтворжуулж нойргүйдлийг үгүй хийдэг магни агуулагддаг аж.

 

Яншуйд түүнчлэн төмөр, цайр, фтор болон флавоноид зэрэг хорт хавдраас сэргийлдэг бодисууд агуулагддаг. Харин жирэмсэн эхчүүд хэрэглэхийг хориглодог аж. Энэхүү ногоо нь эхийн савыг агшаадаг. Яншуйг давсаг болон бөөрний өвчний үед тун болгоомжтой хэрэглэх ёстой аж.

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Хүнсний ногооны жагсаалт

2. Эмийн ургамал 

Яншуй
Яншуй
Petroselinum Hill, 1756