Янчуанзавр

 

Янчуанзавр. Латинаар: Yangchuanosaurus shangyouensis Dong et al., 1978. Хятадаар: 永川龍屬. Янчуанзавр нь "Янчуаны гүрвэл" гэсэн утгатай. Уг гүрвэл хожуу цэрдийн үед буюу ойролцоогоор 160-155 сая жилийн өмнө өнөөгийн БНХАУ-ын нутагт амьдарч байгаад мөхжээ. Янчуанзаврын араг яс бараг бүтнээрээ олдсон бөгөөд түүний урт ойролцоогоор 8 метр байжээ. Yangchuanosaurus нь махчин теропод үлэг гүрвэл бөгөөд биеийн овор хэмжээ, гадаад төрхөөрөө Аллозавртай төстэй.

 

 

Зүйлүүд:

 

  • Yangchuanosaurus shangyouensis Dong et al., 1978 Ижил нэршил. Yangchuanosaurus magnus Dong, Zhou & Zhang, 1983 Szechuanosaurus "yandonensis" Dong et al., 1978 "Szechuanoraptor dongi" Chure, 2001
  • Yangchuanosaurus zigongensis (Gao, 1993), Ижил нэршил: Szechuanosaurus zigongensis Gao, 1993

 

 

Yangchuanosaurus shangyouensis -ын гавлын урт 82 см буюу 2,7 фут урттай биеийн урт нь ойролцоогоор 8 м буюу 26 фут урттай байсан бол Yangchuanosaurus-ийн шинэ зүйл болох Yangchuanosaurus Магнусын гавлын урт нь 1,11 метр буюу 3,6 фут, биеийн урт нь 10,8 м буюу 35,4 фут орчим, жин нь 3,4 - 3,7 тонн орчин жинтэй байжээ. Түүний хүчирхэг сүүл биеийн уртын тэн хагасыг эзэлж байв. 

 

 

 

Холбоотой мэдээлэл: 

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

 

Янчуанзавр
Янгхуанозавр
Yangchuanosaurus-ийн гавлын яс
Янчуанзаврыг хүний биеийн хэмжээтэй харьцуулсан нь
Янчуанзавр ан хийхээр довтолж буй нь