Я
Янзын навчит улиас
Янзын навчит улиас

 

Монголын Улаан номонд орсон ургамлууд

 

Янзын навчит улиас. Латинаар:Populus diversifolia schrenk нь говийн баянбүрдүүд Захуй, Бага нуур, Эхийн гол , Тооройн булаг, Шархулс, Цагаанбургас, Чонын боом, эхэн зулганай, Зуунмод зэрэгтшугуйлан ургадаг модлог ургамал юм. Ул хөрсний ус дээр илэрдэг үйрмэг чулуу хайрган хурдас юмуу хужирлаг нам газрын захыг барьж шугуй маягийн ой үүсгэн ургана. Тооройн амьдралын нөхцөл төдий л сайн бус, дээр дурьдсан баянбүрдүүдэд зөвхөн хөгшин тоорой байна.

 

 

Залуу зулзган тоорой бараг тохиолдохоо больжээ. Монголд Алтайн өвөр говь, Алашаа говийн тойрогт бий. Тоорой тархсан нутгийн баруун зах нь Ажбогдын нурууны өмнөд хормойн элст мянганд тэмдэглэгдсэн бөгөөд зүүн зах нь Тост, Ноёнбогд уулсаар хязгаарлагдаж Монгол Алтайн нуруунаас урагш Эзний голын сав нутгийн адаг хүртлэх газрыг хамардаг. Үрээр үрждэг.

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монголын Улаан номонд орсон ургамлууд

Янзын навчит улиас
Янзын навчит улиас. Populus diversifolia schrenk