Ямаа зүслэх

 

Монгол ямаа хар, бор, хөх, цагаан, улаан, буурал гэх мэт олон янзын зүстэй байдаг. Ямааны их бие, толгой, хөлд ургасан хялгас болон ноолуурын өнгөөр зүсийг тодорхойлно. Гэхдээ ямааны зүс ноолуурын өнгөнд нөлөөлдөг. 
 

Цагаан зүсний ямаанаас цагаан өнгийн ноолуур, хөх, улаан, шарга, буурал зүсний ямаанаас цайвар өнгийн ноолуур, хар, бор зүсний ямаанаас бараан өнгийн ноолуур авна. Эдгээрээс цагаан, цайвар өнгийн ноолуур зах зээлд хамгийн өндөр үнэлэгддэг. 
 

Ямаа гол төлөв тодорхой нэг зүс зонхилдог. Иймч учраас ямааг тухайн зүсээр нь сонгон үржүүлж тодорхой үүлдэр омгийн ямаа бий болсон байдаг. Жишээ нь Баяндэлгэрийн улаан, Өлгийн улаан, Алтайн улаан, Залаа жинстийн цагаан, Эрчмийн хар, Дөрвөлжингийн буурал гэх мэт

Ямаа зүслэх
Ямаан сүрэг