Ямаан сүрэг

 

Монголчууд ямааг олон зууны турш үржүүлж ирсэн. Таван хошуу малын дотор ямаан сүрэг тоогоороо /2007 онд 19.3 сая/ тэргүүлэх болов. Ямаа бие жижиг, шөрмөс, шандас сайтай учир хад, асга дамжин өвс ургамлын сорыг идэх онцлогтой. 


Монгол ямааны үндсэн ашиг шим нь сүү, мах, ноолуур, хялгас юм. Ямааны мах уураг их, тослог багатай. Ямааны махаар борц хийж хавар хэрэглэх, боодог хорхог хийдэг уламжлалтай. 


Гэрийн нөхцөлд ямааны арьсаар дах, дэхтий, ишгэн дээл, тулам, үйлдвэрт торгон савхи, илэг хийдэг. Монгол ямааны ноолуурын нарийн дунджаар 16 мкм, зөөлөн. Нэг ямаанаас дунджаар 250 грамм ноолуур гардаг. 1 грамм цэвэр ноолуураар 9-10 метр утас ээрдэг. 200-300 гр цэвэр ноолуураар 110 хавтгай дөрвөлжин см алчуур нэхэж болно.

 

Манай улсад “Говь” үйлдвэр байгуулагдснаар ноолууран бүтээгдэхүүний нэр төрөл, нэмэгдэж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн олон үйлдвэрүүд бий болж бүтээгдэхүүний тоо хэмжээ өсч, ноолуурын эрэлт хэрэгцээ ихссэн . Энэ нь ноолуурын үнэ өсөхөд эерэг нөлөөлсөн. Үүний улмаас сүүлийн 17 жилд ямааны тоо 3 дахин өсөж малчдын орлого, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд ихээхэн нэмэр болсоор байна. 


Ямааны сүү хүний сүүтэй адил найрлагатай. Тос бага, уураг их агуулсан, хялбар шингэх онцлогтой. Саалийн хугацаанд нэг ямаа дунджаар 50 л сүү саалгадаг нь ноолуураасаа илүү орлого оруулах боломжтой. Сүүний үүлдрийн ямаанаас саалийн 150 хоногт 800-1200 л сүү саах боломжтой. Тус улсын нийт ямааны 70 гаруй хувь нь говийн болон алтайн уулархаг бүс нутагт байна. 

Монгол үүлдрийн ямааны нэг гол ашиг шим нь ноолуур юм. Манай улс ноолуур үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог.

Манай улс одоо 19.6 сая ямаатай бєгєєд

  1. Монгол vvлдрийн ямаа
  2. Єнжvvл vvлдрийн хэсэг
  3. Залаа жинстийн цагаан
  4. Эрчим
  5. Баяндэлгэрийн улаан
  6. Буурал
  7. Єлгийн улаан
  8. Говь гурван сайхан
  9. Уулын бор
  10. Алтайн улаан vvлдрийн хэсэг гэсэн vvлдэр, vvлдрийн хэсэг, омгийн ямааг vржvvлж байна.

 

Ямааны үүлдэр омогийн байршил

 

1, Өлгийн улаан                               2. Уулын бор

             3. Эрчимийн хар                              4. Баяндэлгэрийн хар

                      5. Говь Гурван сайхан                     6. Залаа Жинстийн цагаан

7. Буурал                                          8. Өнжүүл       

               9. Алтайн улаан                              10. Монгол.(бүх нутагт)

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ямаан сүрэг
Ямаан сүрэг