Ямаан арц

 

Шивэр буюу Ямаан арц. Латинаар: Juniperus sibirica Burgsd. нь Агарууны (Cupressaceae) овогт багтдаг. Ямаан арц нь 1,5 метр хүртэл ургадаг сөөглөг шилмүүст мод. Богинохон мөчиртэй, жижигхэн зүү хэлбэрийн шилмүүстэй, өвөлд тэсвэртэй, бүрхүүл бүхий бөмбөлөг хэлбэрт шошгойн үр боловсорч дуусахад моджин хатуурдаг. Ямаан арц 5-р сарын сүүлээр цэцэглэж, 9-р сард үр нь боловсорно. Харьцангуй урт 600 хүртэл наслах тохиолдол байдаг.

 

Гол тархалт нь баруун төв зүүн Ази, ойрх дорнодын нутгаар байдаг ч бас европын орнуудаар ч бас ургадаг. Манай оронд Хэнтий, Хангай, Хөвсгөл аймгуудаар шилмүүст ойн дээд захаар, сарьдаг, хад чулуунд болон ой дотор хэсэг бүлгээр тархан ургана. Манай нутагт 4 зүйлийн арц ургадгаас хамгийн их тархалттай нь ямаан арц юм. (хуурамч арц, хонин арц, дагуурын арц). Ойн дунд дээд хэсгээр голдуу чийглэг цас их унадаг, хөнгөн сийрэг хөрсөнд сайн ургадаг.
 
Хуш, шинэс, нарс, хусан холимог ойд гол төлөв далайн төвшнөөс дээш 2200 метрт ургана. Үндэс сайтай, хүйтэнд тэсвэртэй. Арц үр мөчрөөр үрждэг. Мөчрөөр тарималжуулж ногоон байгууламжинд ашиглах бололцоотой.
 
 
 
Холбоотой мэдээлэл:
 
 
1. Арц
 
Ямаан арц
Ямаан арц
Шивэр буюу ямаан арц