Ямаа

 

Ямаа. Латинаар:Capra hircus буюу Capra aegagrus hircus (Linnaeus, 1758) нь таван хошуу малын нэг бөгөөд эрт дээр үед Янгирыг гаршуулан гаргаж авсан тэжээмэл амьтан юм. Ямаа нь салаа туурайтны багийн амьтан бөгөөд түүний мах, сүү хүнсэнд хэрэглэж ноолуур, арьсаар нь бүтээгдэхүүн хийдэг. Сүүгээр нь бяслаг ба олон төрлийн цагаан идээ хийнэ. Цагаан болон хар ямааны сүүг эмчилгээний зориулалтаар болон эмийн бэлдмэл хийхэд ашигладаг. Ямаан сүрэг хэт олшрох нь бэлчээрт халгаатай байх талтай. Учир нь ямаа өвсийг үндсээр нь сугалан иддэг. Дэлхийд хамгийн их ямаатай улс нь Хятад юм

Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас FAO (Food and Agriculture Organization, англ.) гаргасан судалгаагаар 2008 онд Энэтхэгт 4 сая тонн, Бангладешд 2,16 сая  тонн, Судан 1,47 сая тонны ямааны сүү сааж хүнсэндээ хэрэглэжээ. 

 

2008 онд дэлхийн улс орнуудын ямаанаас авсан ашиг шим

 

улс

Ямааны тоо (сая)

Ямааны сүү (сая тонн)

Ямааны мах (сая тонн)

Дэлхий

-----

15.2

4.8

Африк тив

294.5

3.2

1.1

Нигер

53.8

N/A

0.26

Судан

43.1

1.47

0.19

Ази тив

511.3

8.89

3.4

Афганистан

6.38

0.11

0.04

Пакистан

60.00

N/A

N/A

Энэтхэг

125.7

4.0

0.48

Багладеш

56.4

2.16

0.21

Хятад

149.37

0.26

1.83

Саудын Араб

2.2

0.076

0.024

Америк

37.3

0.54

0.15

Мексик

8.8

0.16

0.04

АНУ

3.1

N/A

0.022

Европ

17.86

2.59

0.012

Их Британи

0.09

N/A

N/A

Франц

1.2

0.58

0.007

Далайн орнууд

3.42

0.0004

0.018

 
Ямаа
Ямаа