Ялла хамтлаг

 

 

Ялла. Узбекээр: Yalla - 1970 онд Ташкентд Фаррух Закировын удирдлага дор буй болсон Узбекийн нэрт дуу хөгжмийн хамтлаг.

 

Хамтлагийн бүрэлдэхүүн: Фарух Закиров Аббос Алиев Джавлон Тахтаев Алишер Туляганов

 

Жанр: Фолк, рок, поп 

 

Хамтлагт байсан: Евгений Ширяев, Герман Рожков, Алиаскар Фатхуллин, Равшан Закиров, Сергей Аванесов, Баходыр Жураев, Рустам Ильясов, Борис Гершкович, Шахбоз Низамутдинов, Рахим Арифходжаев, Григорий Пушен, Дмитрий Цирин. 

 

Ялла хамтлагийн «Учкудук - Три колодца» (Ф. Закиров - Ю. Энтин), «Это любовь» (А. Рыбников - Р. Тагор), «Песенка Насреддина» (Ардын дуу - С. Тилла), «Ялла» (Ф. Закиров - А. Пулат), «Шахрисабз», «Чайхана», «Сияй, Ташкент», «Джиннуни» зэрэг олон дуу нь нэрд гарчээ.

 

1969 онд Узбекстанд явагдсан дуу бүжгийн хамтлаг шалгаруулах уралдаан ах дүү Фаррух Захиров, Равшан Закиров нар Ялла хамтлагийн суурь тавигджээ. Хамлагийн нэрийг кино найруулагч Анатолий Кабулов өгчээ.

 

 

 

Анх 1970 онд Ташкентийн театр-уран сайхны дээд сургуулийн дэргэд сайн дурын чуулга хэлбэрээр байгуулагдсан байна. Уран сайхны анхны удирдагч нь Герман Рожков байжээ. 1971 оны 1 сард Свердловскд болсон Бүх холбоотын «Алло, мы ищем таланты!» уралдаант шалгаруулалтанд "Ялла" хамтлаг амжилттай оролцож Москвад очиж  Узбек ардын «Рамазан», Орос ардын «Плывут туманы белые» дууг Батыр Закировын бага дүү Равшан Закиров гоцлон дуулжээ. «Кыз бола», «Ялламаерм» дуунууд нь бүх холбоотын «Мелодия» пүүсийн пянзанд оржээ.

 

 

«Ялла» хамтлагийн амжилтын үндэс нь цахилгаан гитар, цахилгаан аргон, зэрэг орчин үеийн хөгжмийг Узбек үндэстний рубаб, дойра зэрэг хөгжмүүдтэй хослон тоглож дорнын дууны хэв маягийг орчин үеийн дууны хэв маягт оруулан дуулсанд оршино. (1970-ад ондв) обработке. Тэдний урын санд Узбек, Орос, Англи хэл дээр дуулсан дуунууд багтаж байлаа. 

Ялла хамтлаг
Ялла хамтлагийн удирдагч Фаррух Закиров
1982 онд "Ялла" хамтлагийн гаргасан "Три колодца" цомог
2008 онд "Ялла" хамтлагийн гаргасан СД цомог