Ю
Юүчин буюу Бийвлиг товшуур (2)
Юүчин буюу Бийвлиг товшуур (2)

 

Хятад үндэстний хөгжмийн зэмсэг

 

Юүчин (月琴 - Yuèqínбуюу Саран Бийвлиг товшуур нь Хятад үндэстний чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Юүчин нь дугуй цартай, богино хүзүүтэй, дөрвөн чавхдастай квинт хөгтэй байдаг. Юүчин бийвлиг товшуур Алтан улсын үед буюу Жин династийн үед  (III-V зуун) үед буй болжээ. 

 

 
Юньнань мужын И (Yi) үндэстний цөөнхийн Юүчин бийвлиг товшуурын цар дугуй болон найман талт хэлбэртэй (Octagonal Yueqin) байхаас гадна царын нүх, хээ чимэг өөрийн гэсэн өвөрмөц шинжийг агуулдаг.
 
Өмнө зүгийн Юүчин (Southern Yueqin) урт хүзүүтэй, хоёр чавхдатай байдаг бол Хойд зүгийн Юүчин (Northern Yueqin) богино хүзүүтэй ган дөрвөн чавхдастай байдаг. 
 

 

Бээжин дуурьт хэрэглэдэг Юүчин бийвлиг товшуурд тусгай модон цохиурыг ашигладаг бол орчин цагт медиатор ашиглах болжээ. Орчин цагт гурав болон дөрвөн ган чавхдаст Юүчин бийвлиг товшуурыг голчлон тоглох болжээ. 

Юүчин буюу Бийвлиг товшуур (2)
Юүчин буюу Бийвлиг товшуур
Хүрэл Юүчин. (Bronze Yueqin)
Юүчин буюу Бийвлиг товшуур