Юрийн галав

 

 

Юрийн галав нь Дундад Төрмөлийн Эрины (Mesozoic Era)  буюу Мезозойн дунд үед хамаарах бөгөөд өнөөгийн цаг үеэс 199 сая жилийн өмнөөс эхэлж 54 сая жил үргэлжилдэг билээ. 

 

Эрдэмтэд анх Юрийн галавын ангилалыг  Швейцарь, Францын нутагт орших Юра .Францаар: Jura - Жюра уулын бүсд хийсэн тул Юрийн галав хэмээн нэрлэхээр тогтжээ. 190- 145 сая жилийн тэртээд дэлхий дээр нэгдмэл ганцхан тив Пангеяа хэмээх ганцхан цул тивтэй байснаа салангид тивүүд болон хуваагдаж тэдгээрийн завсар зайгаар далай тэнгисүүд бүрэлдэн тогтсон байна. Цаг агаар чийглэг, дулаан уур амьсгалтай байсан бөгөөд Юрийн галавын төгсгөл үеэс Экватор орчимын хэсэг хатаж хуурайшиж эхэлжээ.

 

Галав

Мөчлөг

Үе

Сая жилийн өмнө

Цэрдийн

Доод

Берриассын

нааш

 

 

 

 

 

Юрийн галав

Дээд буюу Мальмын

Титонын

145.5-150.8

Кимерижийн

150.8-155.7

Оксфордын

155.7-161.2

 

Дундад буюу Доггерын

Келловейн

161.2-164.7

Батийн

164.7-167.7

Байоссын

167.7-171.6

Аалены

171.6-175.6

 

Доод буюу Лейасын

Тоарын

175.6-183.0

Плинсбахын

183.0-189.6

Синемюрын

189.6-196.5

Геттангийн

196.5-199.6

Триасын галав

Дээд

Ретийн

Цааш

 

 

Юрийн галавын үед төрөл бүрийн ургамал ой мод, ойм, хөвд, нүцгэн үрт ургамлаар өвч бүрхэгдсэн байжээ. Энд шилмүүст болон далдуу мод, өнөөгийн нарс, царс модны өвгүүд тухайн үед ид цэцэглэж байжээ. Далай тэнгисийн амьд биетүүд нь Триасын үеэс эрс өөрчлөгдөж нялцгай биетэн, хясаа, дун, төдийгүй Триасын үеэс буй болсон шүр эрчимтэй ургах болжээ.

Энэ үед археоптерикс буюу анхны шувуу буй болж энэ шувууны олдвор хожим Германы нутгаас олдож энэ олдврооос хоёр жилийн дараа Чарльза Дарвин "Зүйлийн үүсэл" номоо бичиж хувьслын онолоо тунхагласан билээ. Өнөөгийн хэрээтэй ойролцоо хэмжээтэй Археоптерикс нь тааруухан нисдэг байсан бөгөөд үндсэндээ модноос модонд л дамжин нисдэг байжээ. Жигүүрт нь урд мөчний хумс савар цуг байжээ.

 

Юрийн галавын үед арьсан бүрхүүлт жижиг халуун цуст мэрэгчид үүсчээ. Тэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байжээ. Эдгээр амьтад нь цааш салаалж өндөглөгч, уутат, хуяг дуулгат амьтад үүсчээ.

 

Энэ үеийн гол төлөөлөгчид болох үлэг гүрвэл буюу Динозавр (англиар: Dinosauria, Эртний Грекээр δεινός -аймшигтай, аюултай σαύρα - гүрвэл) нь ой, нуур, намаг бүхий л газарт өргөн тархсан бөгөөд хэмжээ нь өнөөгийн муурнаас халимны хэмжээтэй байжээ. Эдгээр нь хоёр болон дөрвөн хөлт үлэг гүрвэлүүд байжээ. Өвсөн болон махан тэжээлт үлэг гүрвэл Юрийн галавын үед амьдарч байжээ.

Юрийн галав
Пангеяа тивийн зураг
150 сая жилийн өмнө буюу Юрийн галавын төггөлийн үеийн дэлхийн газрын зураг