Юнескоцератор

 

Юнескоцератор. Латинаар: Unescoceratops koppelhusae (Ryan et al., 2012) -ийн нэр нь  Unesco- Юнеско, эртний грекээр:κέρας, keras - эвэр, ὤψ, oops - нүүр буюу "Юнескогийн эвэрт нүүр" гэсэн утгатай. Юнескоцератор нь хожуу Цэрдийн галавын үед буюу 75 сая жилийн тэртээд өнөөгийн Канадын Альберт мужд амьдарч байсан Ceratopia бүлийн шувуун аарцагт өвсөн тэжээлт үлэг гүрвэл юм.

 

Уг зүйлийг 2011/2012 онд Майкл Райан, Дэвид Эванс, Филип Карри, Калеб Браун, Дональд Бринкман нар тодорхойлон бичжээ.

 

Unescoceratops нь ойролцоогоор 5 фут буюу 1,5 м урттай жижгэвтэр үлэг гүрвэл юм. Уг гүрвэл БНХАУ-аас олдсон Zhuchengceratops-ын төрлийн үлэг гүрвэл юм.

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Юнескоцератор
Юнескоцератор