Юнг Томас

 

Мэндэлсэн он, сар, өдөр:                1773 оын 6 сарын 13

Мэндэлсэн газар:                             Англи Милвертон,Сомерсетийн гүнгийн эзэмшил нутаг

Нас барсан он, сар, өдөр                 1829 оны 5 саоыг 10

Нас барсан газар:                            Англи, Лондон хот

Шинжлэх ухааны чиглэл:                Физик

 

То́мас Юнг (заримдаа Янг гэсэн дуудлагаар бичдэг.Англиар: Thomas Young; Английн физикч, эмч, одон оронч, дорно дахиныг судлаач, гэрлийн долгиолог онолыг үндэслэгчдийн нэг. Тэрээр торгоны худалдаачны арван хүүхдийн нэгэн бөгөөд ой сайтай, сониуч, сэтгэн бодох чалвартай болох нь бүр багаасаа тодорчээ. Асвөр насандаа латин, эртний Грек, Еврей, Итали, Франц хэл эзэмшиж араб хэл, түүх, ургамал судлалыг сонирхон судлаж эхэлжээ. Юнг олон талын авъяасаа хөгжүүлэхийн зэрэгцээ математик, газрын хэмжил зүйг хичээнгүйлэн судалжээ. 1792-1803 онд Лондон, Эдинбург, Гёттинген, Кембрижд анагаах ухааныг судалж цаашлаад гэрлийн болон дууны долгионыг судлах болов.

Юнг 21 насандаа буюу 1794 онд Лондоны хааны нийгэмлэгийн гишүүн болж 1802-1829 онд уг нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар ажиллажээ. 1804 онд Элиза Максвеллтай гэрлэж 1811 оноос насан эцэс болтлоо Лондоны гэгээн Георгийн эмнэлэгт эмчээр ажиллахын зэрэгцээ 1818 оноос  “Одон орон судлалын товчоо”-ны нарийн бичгийн дарга,  “Nautical Almanac“ сэтгүүлийн редаторын ажлыг хийх болжээ..

Тэр нэртэй эрдэмтэн төдийгүй сайн хөгжимчин, зураач чадварлаг гимнастикч байжээ.

Юнгын эрдэм шинжилгээний ажил ихээхэн олон талтай байсан бөгөөд хамгийн гол чиглэл нь оптик, механик, харааны физологи, хэл шинжлэл байв. Үндсэн гурван өнгөөс хамаарах өнгийн харааны онолыг үндэслэжээ.

Юнг высказал гипотезу о поперечности световых колебаний. Он разработал также теорию цветного зрения, основанную на предположении о существовании в сетчатой оболочке глаза трёх родов чувствительных волокон, реагирующих на три основных цвета..

1801 онд Хааны нийгэмлэгт тавьсан “Гэрэл болон өнгийн онол” илтгэлдээ Ньютоны өнгийн цагригт тайлбар өгч, гэрлийн долгионы уртыг анхлан тодорхойлсон байна.  1807 онд “Натур философи болон механикийн урлаг” цогц лекц хэмээх бүтээлдээ оптикийн (Оптик-  Юнг анхлан томъёолж нэрлэсэн) чиглэлээр хийсэн туршилт судалгааныхаа ажлаа нэгтгэн дүгнэжээ. Үүнийг хожим  Юнгийн модуль хэмээн нэрлэх болжээ. Тэрээр Розеттийн чулууны бичгийн Египетийн дүрс үсгийг зарим тэмдэгтийг тайлж чадсан төдийгүй Клеопатр гэсэн нэрийг тэрээр анх уншжээ. Эртний Египедийн дүрс үсгийг тайлах түүний ажлыг Жан- Франсуа Шампольон үргэлжлүүлж үр дүнд хүрчээ.

Юнг Томас
Томас Юнг