Э
Эрдэнэ Содномзундуйн
Эрдэнэ Содномзундуйн

 

Содномзундуйн Эрдэнэ нь 1963 оны 7 сарын 28 нл Улаанбаатар хотод мэндэлсэн, дээд боловсролтой. Эхнэр зургаан хүүхдийн хамт амьдардаг. Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжил эзэмшсэн, хууль зүйн ухааны магистр цолтой Удирдлагын академийн хууль зүйн ухааны докторант.

 

Тэрээр 1981 онд бүрэн дунд боловсрол 1984 онд Цэргийн Нэгдсэн сургууль 1995-1997 онд Отгонтэнгэр их сургууль, хуульч, xууль зvйн ухааны магистр, докторант 1998-2000 онд Удирдлагын акедеми, төрийн удирдлагын менежер 2005 онд Герман улс, Нийгмийн даатгалын дээд курс 2006 оноос Удирдлагын акедеми, докторант 2006 онд АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкны төслөөр Нийгмийн Хамгаалалын дээд курсийг дүүргэжээ.

 

С.Эрдэнэ 1989-1990 онд МХЗЭ-ийн хорооны дарга, Багануур дүүргийн Монголын Ардчилсан намын хорооны дарга, 1991-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан намын ерөнхий зөвлөлийн гишүүн, 1992-1995 онд Молор-Эрдэнэ ХХК захирал, 1995-2000 онд нийслэлийн МYАН-ын хорооны дарга. МYАН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн, 1996-2000 онд Нийслэлийн Баянгол Дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цөөнхийн бүлгийн ахлагч 2000 оноос Баянгол дүүргийн Ардчилсан намд дарга, 2002-2005 онд Монголын ардчилсан Холбооны дарга 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга, 2002-2005 онд Монголын Ардчилсан Холбооны дарга, 2005 оноос одоог хүртэл Нийслэлийн ардчилсан намын дарга, 2007-2008 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2008 оноос Монгол Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байна.

 

2012 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон.

Эрдэнэ Содномзундуйн
Содномзундуйн Эрдэнэ