Э
Эрдэнийн Очир одон
Эрдэнийн Очир одон

 

Богд хаант засгийн үед буюу 1913 оноос "Эрдэнийн очир" одонг батлан олгодог болжээ. “Эрдэнэ Очир” нь Богд хаант Монгол улсын анхны одон юм. Эрдэнэ гэдэг нь Энэтхэгийн Cамгарид хэлний “ратна” буюу “ховор, үнэт зүйл” гэсэн үгнээс гаралтай бөгөөд Уйгараар дамжиж Монгол хэлний үгсийн санд орохдоо дуудлага нь сунжирч Эрдэнэ болжээ. “Эрдэнэ” гэдэг үгийг Монголчууд эрт дээр үеэс эрхэмлэн газар нутаг, засаг захиргааны нэгжийг нэрлэж ирсний гадна орчин үеийн утга зохиолын хэлэнд одоог хүртэл өргөнөөр хэрэглэсээр байна.

 

 

Очир гэдэг нь “бат бэх” гэсэн утгатай Самгард гаралтай үг юм. Түүнчлэн энэхүү очир хэмээх тэмдэг нь буддын шашны тусгай зориулга бүхий билэгдлийн зүйл учир шарын шашны ихэс дээдсийн ямбаны тэмдэг, орон хийд орд барилгын чимэглэлд хэрэглэж байжээ. Энэ ч учраас очирын одонг дүрсэнд оруулсан болтой. Ер нь Монголчууд эрдэнийн зүйлийг биедээ зүүж явбал өлзийтэй гэж үздэгээс есөн эрдэний зүйл оролцсон гарын бэлзэг хэрэглэдэг заншил байжээ.

 

 

“Эрдэнэ Очир” хэдийгээр феодалын төрийн үед гарсан боловч анхны монгол одонгийн хувьд түүх дурсгалын ач холбогдол ихтэй юм.

 

1921 онд ардын хувьсгал ялж засгийн эрх ард түмний гарт шилжих өдрөөс л ардын засаг хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцсон Монгол-Зөвлөлтийн дайчдыг шагнах асуудлыг анхаарч байж. Зөвлөлтийн харьяат зарим хүмүүсийн байгуулсан гавьяаг Ардын засгийн газраас 1922 онд Ардын түр засгийн газар нийслэл хүрээнд шилжиж ирэхэд Зөвлөлт Орос улсаас Монгол улсад суух элчин төлөөлөгчийг орлож байсан Андрей Яковлевич Охтин, Монгол цэргийн штабын даргаар ажиллаж байсан Владимир Антснович Хува нарыг "Эрдэнийн очир"одонгоор анх шагнасан байна.

 

"Эрдэнийн Очир" одонг 1991 оны аравдугаар сард сэргээн хэрэглэх тухай бага хурлын тогтоол гарч "Эрдэнийн очир" одонг "Сувдан шигтгээт", "Шүрэн шигтгээт", "Оюун шиптээт" гэсэн гурван зэрэг дэвтэйгээр хэрэглэхээр тогтсон байна. Энэ одонгоор олон улсын харилцааны шударга ардчилсан зарчмыг бататгаж, Монгол Улстай найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж гавьяа байгуулсан гадаад улсын төр, засгийн газрын тэргүүн, төр, олон нийтийн бусад зүтгэлтнийг шагнадаг аж.

Эрдэнийн Очир одон
Эрдэнийн Очир одон