Э
Эргүүлэгт хэдэргэ (2)
Эргүүлэгт хэдэргэ (2)

 

Эргүүлэгт хэдэргэ (Ratchet) нь механик цохивор модон хөгжмийн зэмсэг юм. Бариул ишэнд бэхэлсэн хэдэргийг эргэлдэгч модон хэл цохиж дуу авиа гаргана. Өдгөө эргүүлэгт хэдэргийг ардын дуу бүжигт төдийгүй хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид өргөн ашиглах болжээ. Уг хөгжим Европт дундад зууны үед нэвтэрчээ.

 

 

Вайс хэмээх сонгодог эргүүлэгт хэдэргэ (Weiss Classic Ratchet)

 

 

Эргүүлэгт хэдэргэ том жижиг янз бүрийн хэмжээтэй байх бөгөөд Испани, Швейцарын сүм дугануудад 2 метр хүртэл урттай эргүүлэгт хэдэргэ хадгалагдаж байгаа бөгөөд улаан өндөгний баярын үеэр лам нар олсоор татан дуугаргадаг байна.  

 

Эргүүлэгт хэдэргэ (2)
Африкийн хулсан Эргүүлэгт хэдэргэ (African Bamboo Percussion Ratchet)
Эргүүлэгт хэдэргэ