Э
Эргүүлэгт Лира (2)
Эргүүлэгт Лира (2)

 

Эргүүлэгт Лира (Германаар: Drehleier, Англиар: hurdy-gurdy, Италиар: ghironda, Францаар vielle а roue) нь эргүүлэх төхөөрөмж бүхий чавхдаст хөгжмийн зэмсэг. Уг хөгжим Европд олон нэрээр нэрлэгдэж байсан бөгөөд дундад зууны хожуу үед Органистр (Латинаар: organistrum) хэмээн нэрлэж байжээ.

 

 

Эргүүлэгт Лираг Английн гар бичмэлд (ойролцоогоор 1175 онд) дүрслэн харуулсан байдаг бол Сантьяго-де-Компостелын сүмийн товгор барималд дүрслэгдсэн Эргүүлэгт Лира 1188 онд хамаарна. Эргүүлэгт Лираг анх хоёр хүн хамтран тоглодог байгаад (хөгжимчний туслах хүрдийг эргүүлнэ) XIII зуунаас хялбаршуулж ганц хүн тоглох боломжтой болсоноор Европт дахинаа эрчимтэй тархжээ. 

 

XV зуунаас уг хөгжим тэнэмэл хөгжимчдийн хэрэгсэл болж Бароккогийн үеэс дахин цэцэглэн хөгжижээ. XVIII зуунд Эргүүлэгт Лира Францын язгууртнуудын дуртай зугаа болж өдгөө уг хөгжим Франц, Унгарт хадгалагдан үлджээ. Орост XVII зуунд тэнэмэл хөгжимчид дэлгэрүүлжээ. 

 

 

Уг хөгжмийг янз бүрийн цаг хугацаанд улс орнуудад янз бүрээр нэрлэж байжээ. Тухайлбал: Германд: Лэиэр (Leier), Дрэхлэиэр (Drehleier), Бэттлэрлэиэр (Bettlerleier), Бауэмлэиэр (Bauernleier), Англид: Харди-Гарди (Hurdy-gurdy), Францд: Симфониэ (Symphonie), Чифониэ (Chifonie), Самбука (Sambuca), Виэллэ (Vielle), Самбит (Sambiyt), Италид: Чиронда (Ghironda), Лира Тэдэска (Lyra Tedesca), Ротата (Rotata), Синфониа (Sinfonia), Унгарт: Тэкэро (Tekerő), Белоруссд: Колавая лира (Колавая ліра), Украинд: Колисна лира (Kолісна ліра), Риля (Pіля), Польшд: Лира Корбова (Lira Korbowa) хэмээн нэрлэж байжээ. 

 

 

Эргүүлэгт Лира (2)
Эргүүлэгт Лира
Органистр (Organistrum) буюу Эртний эргүүлэгт Лира (Ancient hurdy-gurdy) хөгжмийг хоёр хүн тоглогдог байсныг харуулсан баримал. Галисын Сантьяго-де-Компостела,
Эргүүлэгт Лира
XVII зууны Франц эргүүлэгт лира (French Hurdy Gurdy)