Эргономик

 

Эргономика  Эртний Грекээр: ἔργον буюу эргон - ажил, νόμος буюу номик - хууль гэсэн утгатай үг. Эргономик нь ажлын байр болон үйлдвэрлэлийн орчин, хөдөлмөрийн багаж зэвсэг, цахим программыг хүний  бие махбодь, сэтгэл зүй, физлогийн онцлогт хэрхэн нийцүүлэхийг шинжилдэг шинжлэх ухааны салбар юм.

 

Польшийн эрдэмтэн Войцех Ястжембовский Польшоор: "Rys ergonomji czyli nauki o pracy, opartej na prawdach poczerpniętych z Nauki Przyrody" буюу "Байгалын шинжлэлээс үнэнд ойр шинжлэх ухаан бол эргономик" хэмээх бүтээлдээ анхлан "Эргономик" гэсэн нэр томъёог хэрэглэжээ.

 

Хүн төрөлхтөн өөрийн үйл ажиллагаандаа техникийг өргөн ашиглаж болсон 1920-оод оны үеэс Их Британи, АНУ, Япон, ЗХУ-д эргэномикийн судалгаа шинжилгээг хийх болжээ. 1920-д оны үед ЗХУ-д :эргономикийг анхлан "эргологи" хэмээн нэрлэж байсан бол Их Британид инженерийн эргономик, хүний инженерчлэл, хүний хүчин зүйл, АНУ-д "human factor" буюу "хүний хүчин зүйл", ХБНГУ-д антропотехник хэмээн нэрлэж байжээ. 1986 онд профессором А. Е. Аствацатур эдгээрээс "инженерийн эргономик" нь эргономикийн арга, арга зүйн үндзс болно хэмээн тогтоожээ.

Эргономик
Цахим орчинд ажиллаж буй хүний Эргономикийн өгөгдөлүүд