Эолын ятга (2)

 

Эолын ятга (Aeolian harp) буюу Салхин ятга (Windharp), Сүнсний ятга (Harp spirits). Уг ятгыг Италиар: arpa Eolica, arpa d'Eolo; Германаар: Aolsharfe, Windharfe, Geisterharfe хэмээн нэрлэнэ. Эртний Грек, Европ, Азид хүний оролцоогүйгээр хөгжмийн дуу авиа гаргадаг "салхин хөгжим", агаарын байгууламжууд олон босчээ.

 

 

Роберт Блумфилдын  (Robert Bloomfield)(1766 - 1823) Эолын ятга

 

 

Английн Зураач Луки Жеррамын (Luke Jerram) "Дуут нуур" Салхин ятга

 

Эдгээрийг нийтэд нь Эолын ятга буюу салхин хөгжим хэмээн нэрлэдэг. Эола нь Эртний Грекийн салхины бурхан Эолас (Aeolus) - аас үүдэлтэй нэр юм. 

 

 

 

Ирландын эрэг дахь Салхин ятга

 

Эолын арфа Антийн соёлын үед байсан талаар Афанасий Кирхер 1673 онд өөрийн "Phonurgia nova" бүтээлдээ дурьдсан байдаг. 

 

Эолын арфа XVIII зууны дунд үед Англид өргөн дэлгэрсэн бөгөөд XIX зууны дунд үед Орост нэвтэрч Пятигорскийн ууланд Салхин ятга тавигджээ.

 

Романтизмын үед эолын арфыг хүн байгалын хоорондын амьд шүтэлцээ хэмээн үзэж байв.

 

Эолын ятга (2)
профессор Генри Гуррын (Aeolian Harp by Henry Gurr) Эолын ятга
Салхин ятга
АНУ-ын Вермонт муж дахь салхин ятга