Эолозавр

 

Эолозавр. Латинаар: Aeolosaurus нь Титанозаврын бүлгийн өвсөн тэжээлт Зауропод үлэг гүрвэл бөгөөд хожуу Цэрдийн галавын үед буюу ойролцоогоро 70-68 сая жилийн тэртээ өнөөгийн өмнөд Амеркийн нутагт амьдарч байжээ. Уг үлэг гүрвэлийн олдвор Аргентин, Бразилаас олдсон бөгөөд 1987 онд аргентины палентологич Хайме Пауэлл түүнийг тодорхойлон бичжээ. Тэрээр бусад Зауроподын адил дөрвөн хөлтэй, урт хүзүү сүүлтэй байжээ.

 

Ойролцоогоор 45 фут буюу 14 метр урттай уг гүрвэлийг Грекийн Гомерийн Одессейд гардаг Салхи эзэгнэгч Aeolus-ийн нэрээр нэрлэжээ.  

 

Эолозаврын зүйлүүд:

 

  • Aeolosaurus. rionegrinus Powell, 1987 (түгээмэл)
  • Aeolosaurus. colhuehuapensis Casal et al., 2007
  • Aeolosaurus. maximus Santucci & De Arruba-Campos, 2011

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Эолозавр
Эолозавр
Aeolosaurus. rionegrinus