Э
Энэтхэг-Хятадын бар
Энэтхэг-Хятадын бар

 

Корбетийн бар буюу Энэтхэг-Хятадын бар. Латинаар: Panthera tigris corbetti (Вратислав Мазок, 1968) Мийнхэн овгийн Panthera-ийн төрлийн бар бөгөөд Камбож, Лаос, Малайз, Бирм, Тайланд, Вьетнамд тархсан барын дэд зүйл. Корбеттийн бар хэмээх нэр нь энэ дэд зүйлийн латин нэршлээс (Panthera tigris corbetti) гаралтай бөгөөд латин нэрийг анчин Жим Корбеттийн дурсгалд зориулан өгсөн ажээ.

 

 

Эрэгчин бар 2.55-2.85 м урт, 150-195 кг жинтэй, гавлын урт 319-365 мм. Дундаж эрэгчин 2.74 м урт, 180 орчим кг жинтэй. Том эрэгчин 250 кг-аас ч дээш жин татдаг.

 

Эмэгчин нь 2.30-2.55 м урт, 100-130 кг жинтэй, гавлын урт 275-311 мм. Дундаж эмэгчин 2.44 м урт, 115 орчим кг жинтэй.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Бар

Энэтхэг-Хятадын бар
Корбетийн бар
Энэтхэг-Хятадын бар