Э
Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг 3 (2)
Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг 3 (2)

 

Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг

 

 

1. Манипурын Пунг бөмбөр (Pung drum). Пунг бөмбөрийг зөөлөн модоор үйлдэж царын амсарыг сарьсаар бүрж голд нь хар давирхайг дугуй товгор хэлбэртэйгээр түрхэж өгнө.  Хоёр гараар дэлдэн тоглоно. 2. Химачал-Прадешын Элсэн цаг хэлбэрийн Похи гуулин бөмбөр (Pohl hourglass shaped brass drum), 3. Керала мужын Пуллуван Вина хийл (Pulluvan Veena). Анхлан Могой бурханд зориулсан дуу дуулахад уг хийлийг ашигладаг байжээ. 4. Керала мужын Могой шүтлэгтэнгүүдийн Пуллуван Кудам бөмбөр (Pullavan Kudam drum)

 

 

1. Керала мужын Металл цар бүхий Тхаппу хэнгэрэг. (Thappu circular iron frame tambourine). Уг хэнгэрэгийн нэг талыг арьсаар бүрэх бөгөөд хэнгэрэгийн голд болон хүрээг хос цохиураар дэлдэн тоглоно. 2. Ладакхын  Тхунчен урт хос бүрээ (Thun Chen long brass pair trumpet).  Уг бүрээг Түвдэд Дунгчен бүрээ (Dung-Chen Long Horns) буюу Дарма бүрээ (dharma trumpet) хэмээн нэрлэдэг бол Монголоор: Хийдийн бүрээ (Hiidiin buree) хэмээдэг. 3. Андхра-Прадеш болон Тамилын шавар вааран царт Виллу нуман товшуур (Villu). Чавхдасыг өлөнгөөр үйлдэх бөгөөд бургасан нумыг улаан давуугаар ороож 6 жижиг хонх зүүж хос цохиур ашигладаг. 4. Мадхья-Прадешын Тхиски модон цохивор (Thiski two wooden bars percussion instrument), 5. Керала мужын Тхимила бөмбөр (Thimila drum). Уг бөмбөрийг гараар дэлдэн тоглоно. 

 

 

1. Химачал-Прадешын хос шууст Сурнай жимбүүр (Surnai double reed oboe), 2. Хойд Энэтхэгийн сонгодог дуу хөгжим ашигладаг Сурбахар (Surbahar)

 

 

1. Хойд Энэтхэгийн Шэхнай жимбүүр (Shehnai oboe), 2. Манипурын Шэн Кхенг хагас бөмбөлөг жижиг хүрэл цан (Sheng Kheng two saucer-shaped  refined bronze disks), 3. Хойд Энэтхэгийн Ситар (Sitar, North India)

 

 
1. Гужарат Раванхатха хийл ( Gujarat Ravanhatha), 2. Ражастхан Раванхатха хийл (Rajasthan Ravanhatha) буюу Равана хаста вена (Ravana hasta veena). Царыг нь кокосын самарын хальсаар үйлдэх бөгөөд Гол чавхдасыг адууны дэл сүүлээр туслах 16 ган чавхдастай байдаг. 3. Трипурагийн Ранг тхали хүрэл гонх (Rang-Thali  bronze gong). Уг гонхын ирмэгийг төмөр алхаар, төвд нь модон цохиураар цохиж тоглоно.
 

 

1. Өмнөд Энэтхэгийн Вина (South Indian Veena), 2. Хойд Энэтхэгийн Вичитра Вина (Vichitra Veena)

 

 
1. Саз - Е - Кашмир хуур (Saz-E-Kashmir), Уг хуурын царыг зөөлөн модоор үйлдэж, үндсэн гурван чавхдасыг өлөнгөөр, дуурсан 14 чавхдас нь ган байх бөгөөд нумыг зааны ясан сийлбэрээр чимэглэдэг. 2. Химачал-Прадешын  Сгна бөмбөр (Sgna drum). Бөмбөрийн хоёр талыг сарьсаар бүрдэг. Уг бөмбөрийг Еп (Yep) хэмээх махир цохиураар дэлдэн тоглодог. 3. Трипура Саринда хуур (Tripura Sarinda), 4. Ражастханы Шри-Мандал дуу дарам (Sri-Mandal)
 

 

1. Ориссагийн Карнатак дуу хөгжимд ашигладаг Тасэ бөмбөр (Tase drum), Уг бөмбөрийн царыг бүрсэн арьсаны гадуур нимгэн шавараар бүрнэ. 2. Хойд Энэтхэгийн Таус вина тогосон хуур (Taus veena)

 

 

1. Жамму болон Кашмирын Сайтар (Saitar). Лийр хэлбэрийн модон цартай, царыг нимгэн модоор бүрнэ. Анхлан Долоон өлөн чавхдастай байсан бол өдгөө ган чавхдас ашиглах болжээ. 2. Хойд Энэтхэгийн сонгодог дуу хөгжимд ашигладаг Рудра Вина (Rudra Veena), 3. Хойд Энэтхэгийн ардын болон сонгодог дуу хөгжимд ашигладаг Сарод (Sarod) чавхдаст хөгжим. Их биеийг цул модноос ухаж үйлдэх бөгөөд царыг ямааны нимгэн арьсаар бүрнэ. Дээд талын дөрвөн чавхдас нь үндсэн, доод талын 15 чавхдас нь дуурсах зориулалттай ажээ. 4. Химачал-Прадешын ардын дуу хөгжимд ашигладаг Робана (Robana). Дөрвөн өлөн үндсэн чавхдас, нэг дуурсах ган чавхдастай. 

 

 

1. Хойд Энэтхэгийн ардын болон сонгодог дуу хөгжимд ашигладаг Сурсингар (Sursingar), 2. Хойд Энэтхэгийн хорин таван чавхдаст Свармандал ятга (Swarmandal Zither), 3. Хойд Энэтхэгийн Табла хос бөмбөр (Tabla pair drum)

 

 

1. Гогона хулсан хэл хуур (Gogona bamboo jaw harp), 2. Кутули шавар бишгүүр (Xutuli / Cutuli). Кутули шавар бишгүүр нь шувууны жиргээг дууриан дуугарах бөгөөд хур бороо дуудах зан үйлд ашигладаг. (Ассамаар: সুতুলী)

Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг 3 (2)
Жамму болон Кашмирын Рабаб товшуур (Rabab lute). Уг хөгжим өлөнгөөр үйлдсэн нэг, металл 11 чавхастай.
Гужаратын Рамсагар товшуур (Ramsagar). Царыг нь хулууны хатаасан хальсаар, хүзүүг нь хулсаар үйлдэх бөгөөд ган хоёр чавхдастай байдаг.
Андхра-Прадешын Раунза бөмбөр (Raunza bifacial drum)
Өмнөд Энэтхэгийн Язх нуман ятга. (South Indian Yazh harp)
Тамилын Викотти Язх нуман ятга (Vikotti Yazh harp)
Пенджабын Ганц чавхдаст Тумби товшуур (Punjab Tumbi)
Ориссагийн Хулуун цар бүхий Ганц чавхдаст Туила товшуур (Tuila)
Жамму болон Кашмирын Сантоор янчир (Santoor). Трапец хэлбэрийн модон цар бүхий 120 ган чавхдас, 30 тэвх бүхий уг янчирыг Кашмирын сонгодог дуу хөгжим болон ардын уламжлалт дуу хөгжимд ашигладаг.
Махараштрагийн ардын дуу хөгжим, бүжигт ашигладаг Халги бөмбөр (Halgi frame drum). Уг бөмбөрийг хос цохиураар дэлдэн тоглоно.
Маддалэ бөмбөр (Maddale drum)