Э
Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг 2 (2)
Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг 2 (2)

 

Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг

 

 

1. Тамилын Нагасварам жимбүүр (Nagaswaram oboe), 2. Манипурын кокосын самарын хальсан царт Рэна хуур (Pena bowed instrument), 3. Раджастханы үндэстний баатар Рабужигийн нэрээр нэрлэгдсэн Рабужи Кэ Матэ хоромсон эгшигт ваар (Pabuji-Ke-Mate pair musical pitchers), 4. Одос үхрийн эврээр үйлдсэн Ассамын Пепа буюу Жодиа Пепа хоромсон урам (Pepa / Jodia Pepa double buffalo horns)

 

 

1. Кералын Мизхаву эгшигт зэсэн ваар (Mizhavu musical copper pitcher). Уг эгшигт ваарыг тоглох үед модон тавиур дээр тавидаг ажээ, 2. Гуджаратын Мугарбан бөмбөр (Mugarban drum). Уг бөмбөрийг модны хожуулаар үйлдэж дээр нь төмөр цартай, царыг нь үхрийн арьсаар бүрсэн хэнгэрэг, давуун унжлага, унжлага дээр тогосын өд хадаж чимэглэдэг ажээ. 3. Ориссагийн Махури хос шууст модон бүрээ (Mahuri double reed wooden tube)
 

 
1. Дхана Koила цохивор товшуур (Dhana Koila). Дхана Коила нь Шавар цартай, нум, болон хонх бүхий модон цохивороос бүрддэг. Нумын нэг талыг цартай хөдөлгөөнгүй бэхлэнэ. 2. Ражастханы .Дхани Саранги (Dhani Sarangi)
 

 

1. Хойд Энэтхэгийн 19 лад, Дөрвөн гол, туслах 20 чавхдас бүхий Дилруба хуур (Dilruba). Нумын хөвчийг адууны хялгасаар үйлдэх бөгөөд  Хойд Энэтхэгийн Сонгодог хөгжим  болох Гурубанигийн (Gurubani) бүрэлдэхүүнд багтдаг ажээ, 2. Махараштра буюу Энэтхэгийн ардын дуу хөгжимд ашигладаг ганц чавхдаст Эктар товшуур (Ektar). Уг товшуурын царыг хулууны хальсаар, ишийг хулсаар, царын нүүрийг арьсаар бүрдэг. 3. Ориссагийн Эк Банди Бансури бишгүүр (Ek-Bandi-Bansuri flute)

 

 

1. Ассамын Гинтонг хулсан цохивор ятга (GIintong), 2. Хойд Энэтхэгийн Дуmтатрэя Вина (Duttatreya Veena)

 

 

1. Чимта цохивор шигшүүргэ (Chimta), 2. Энэтхэгийн ардын дууны Гоа чуулгын бүрэлдэхүүнд багтдаг Гхумат вааран бөмбөр (Ghumat pitcher drum). Ваарын амсарыг гүрвэлийн арьсаар бүрэх бөгөөд хоёр гараар дэлдэн тоглоно. 3. Орисса Эктара (Orissa Ektara) буюу  Гопи Жантар (Gopi Jantar)

 

 

1. Өмнөд Энэтхэгийн Готтувадьям (Gottuvadyam), 2. Уттар-Прадешийн Жоги Саранги (Jogi Sarangi), 3. Хойд Энэтхэгийн Качва Ситар (Kachwa Sitar), 4. Раджастханы Камаича хуур (Rajasthan Kamaicha)

 

 

1. Гужаратын шашны зан үйл хийгээд ардын дуу бүжигт ашигладаг Карнат урт бүрээ (Karnat long trumpet), 2. Банжира Мридангам бөмбөр (Banjira Mridangam drum), 3. Манипур ардын дуу хөгжимд ашигладаг Кхунг баглаа бишгүүр (Khung pan flute), 4.Тамилын Кундалам хоромсон гуулин бөмбөр (Kundalam pair brass drums). 5. Тамилын Магуди хоромсон бишгүүр (Magudi flute), Уг бишгүүрийн нэг нь урдаа долоо, ардаа нэг, нөгөө бишгүүр нь урдаа хоёр тоглох нүхтэй ажээ. Магуди хоромсон бишгүүрийг могой ховсдох, гудамжны жүжигчид жонглёрчид өргөн ашигладаг.

 

 

Тамилын Макара Язх ятга (Makara Yazh harp)

 

Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг 2 (2)
Карнатак дуу хөгжимд ашигладаг Читтикатала хонхот хэдэргэ (Chittikatala pair wooden bell clappers)
Мадхя Прадешын өргөгдсөн арван хоёр модон лад, хос хулуун цар, хоёр ган чавхдас бүхий Жантар вина (Jantar Veena)
Пенжаб, Раджастхан, Белужейд тоглогддог Алгозэй хоромсон жимбүүр (Algozey double oboe)
Энэтхэгийн Сурсанга товшуур (Sursanga)
Раджастханы Гхэра хэнгэрэг (Ghera tambourine). Уг хэнгэрэгийг Холи наадамд (Holi festival) голчлон ашигладаг ажээ.
Энэтхэг, Тамилын Маил язх буюу Тогосон язх ятга (Mayil Yazh harp)
Бихар мужын Тал бөмбөрцөг хэлбэртэй Нагара бөмбөр (Bihar Nagara drum) . Бөмбөрийн царыг Одос үхрийн арьсаар бүрж хоёр цохиураар дэлдэн тоглоно.
Керала мужын Маддалам хүнд бөмбөр (Maddalam drum). Уг бөмбөрийг мөн Мадхалам (Madhalam drum) хэмээн нэрлэдэг.