Э
Энхсайхан Мэндсайханы
Энхсайхан Мэндсайханы

 

Мэндсайханы Энхсайхан Монголын улстөрч, Монгол Улсын 18 дахь ерөнхий сайд. М.Энхсайхан нь 1955 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. 1973 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, 1978 онд Киев хотын улсын их сургууль төгссөн. Олон улсын харилцааны эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор. Орос, англи хэлтэй. АНУ, Япон, Германд мэргэжил дээшлүүлжээ.

 

10-р ангид байхдаа Олон Улсын Математикийн Олимпиадад оролцож, хүрэл медаль хүртэж байсан.

 

Тэрээр 1978-1988 онд Гадаад худалдааны яаманд эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтан, газрын орлогч дарга, 1989-1990 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал, 1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, УИХ-ын Байнгын хорооны дарга, 1992-1993 онд УИХ-ын гишүүн, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1998-2003 онд “Премьер интернейшнл” ХХК-нд захирал, 2003-2005 онд Ардчилсан намын дарга, 2004 онд УИХ-ын гишүүн. 2004-2006 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж байв.

 

2006 оны 1-р сараас 2008 он хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар томилогдон ажиллаж байв. 2006 онд Ардчилсан намаас гарч Үндэсний Шинэ Намыг байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажилласан. 2011 онд тус нам нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон солиход даргаар нь сонгогджээ.

 

2012 оны УИХ-ын сонгуульд Н.Энхбаяр даргатай МАХН тай МҮАН "Шударга ёс" эвсэл байгуулан оролцож УИХ-д бүлэг байгуулах боломж бүрджээ.  

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол Улсын Ерөнхий Сайд

2. Монгол Үндэсний Ардчилсэн Нам

Энхсайхан Мэндсайханы
Монгол улсын 18 дахь ерөнхий сайд М.Энхсайхан
2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайхан ардчилсан хүчнээс нэр дэвшив