Э
Энхболд Зандаахүүгийн
Энхболд Зандаахүүгийн

 

Зандаахүүгийн Энхболд нь Монголын улс төрч. З.Энхболд 1966 оны 5 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод мэндэлсэн, эхнэр, охин, хоёр хүүтэй. Тэрээр 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр 1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 2004 онд АНУ-ын Денверийн Их Сургуульд ОУ-ын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Орос, Англи хэлтэй. 

 

1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр 1989-1991 онд *Монел* фирмд инженер 1991-1993 онд *Эрэл* ХХКомпаний захирал 1993-1996 онд *Интер* ХЭАА, ХХКомпанид захирал 1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга 1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх 2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга 2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн. УИХ дахь Монгол-Америк, Монгол-Орос, Монгол-Сингапур, Монгол-Хятад, Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн, .2004 онд Улсын Их Хурлын сонгуульд Өвөрхангай аймгаас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан боловч сонгуулийн маргаантай холбоотойгоор жил гаруй хугацаанд гишүүний эрхээ эдэлж чадаагүй, энэ үедээ Төрийн Өмчийн Хорооны даргаар ажиллаж байгаад 2005 онд УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн тэрээр 2008 онд дахин Өвөрхангай аймгаас, 2012 онд Ардчилсан Намын жагсаалтын 2-рт бичигдэн пропорциональ тойргоос сонгогдон, 3 дахь бүрэн эрхийнхээ хугацаанд УИХ-ын гишүүн болжээ.

 

З.Энхболд 2012 оны 7 сарын 24-нөөс УИХ-ын даргаар ажиллаж байна. 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Улсын Их Хурал

Энхболд Зандаахүүгийн
УИХ-ын дарга З.Энхболд
УИХ-ын даргын тамга гардан авлаа