Э
Эндрюс, Рой Чепмен
Эндрюс, Рой Чепмен

 

Эндрюс, Рой Чепмен. Англиар: Andrews, Roy Chapman. 1884 оны 1 сарын 26 нд АНУ-ын Висконсын Белойт хотод мэндэлж 1960 оны 3 сарын 11 нд Калифорны Кармел-бай-зе-Си хотод нас баржээ. - Америккийн аялагч, байгаль судлаач, профессор, Америкийн байгалын түүхийн музейн захирал. Монголын Говь, Хятадад явуулсан палеонтологийн экспедицээрээ нэрд гарсан эрдэмтэн.

 

Эндрюс бие даан чихмэл (таксидермии) хийж сурсан бөгөөд 1905 онд Белойтын коллежд элсэн орж дараа жил нь Нью-Йорк явж тэнд Америкийн байгалын түүхийн музейн чихмэл үзмэр харгалзагч болжээ. Тэрээр ажиллахын хажуугаар суралцаж Колумбийн их сургуульд амьтан судлалын магистр хамгаалжээ.  

 

1909 - 1910 онд Эндрюс могой болон мөлхөгчдийг цуглуулах экспедицид оролцож далайн сүүн тэжээлтэнг ажиглаж судлах болжээ. 1913 онд арктикийн экспедици, 1916—1917 онд өөрийн эхнэр Иветто Борупын хамт Азийн амьтан судлаланы экспедицийг удирдан Хятадын Юньнан болон бусад мужаар явж судалгаа шинжилгээний ажил хийжээ. 1920 онд Эндрюс Бээжингээс Монгол руу хөдөлжээ. 1922 онд түүний экспедици чулуужсан эртний хирсийн олдвор олж музайдаа илгээжээ.

 

Дараа жилээс нь тэрээр Монголын нутгаас эртний хүмүүсийн үлдэгдэлийг олж илрүүлэхээр зорьсон ч амжилтанд хүрсэнгүй. 1922-1925 онд Монголын Говиос протоцератопс, пинакозавр, заурорнитоид, овираптор, велоцирапторын яс, овирапторын өндөг олджээ. 1923 оны 6 сарын 11 нд түүний экспедици үлэг гүрвэлийн өндөг олж илрүүлжээ. Эндрюсийн экспедицийн Уолтер Грейнжер цэрдийн галавт хамаарах сүүн тэжээлтний гавлын яс олов.

 

1926—1927 онд экспедици завсарлаж 1928 онд уг экспедицийг Хятадын эрх баригчид саатуулан удалгүй тавьж явуулжээ. 1930 онд   арслан зааны чулуужсан олдворыг илрүүлж дараа жил нь тэрээр нутагтаа буцжээ. Эндрюс 1934 онд Америкийн байгалын түүхийн музейн захирал болж 1942 онд тэтгэвэртээ гарчээ. 

 

Эндрюсийн бүтээлүүд:

 

  • Monographs of the Pacific Cetacea (Монограф: Номхон далайн халимын тухай) (1914—16)
  • Whale Hunting With Gun and Camera (Халим агнуур) (1916)
  • Camps and Trails in China (Хятадын шугуйд аялах дүрэм) (1918)
  • Across Mongolian Plains (Монголын уул нуруудаар) (1921)
  • On The Trail of Ancient Man (Эртний хүний мөрөөр) (1926)
  • Ends of the Earth (Дэлхийн хязгаарууд) (1929)
  • The New Conquest of Central Asia (Төв Азийг шинээр байлдан дагуулсан нь) (1932)
  • This Business of Exploring (Судалгааны ажил) (1935)
  • Exploring with Andrews (Эндрюстэй хийсэн судалгааны ажил) (1938)
  • This Amazing Planet (Гайхалтай ертөнц) (1939)
  • Under a Lucky Star (Азын одны дор) (1943)
  • Meet your Ancestors, A Biography of Primitive Man (Өвөг дээдэстэйгээ учрахуй, Хүй нэгдлийн хүмүүсийн түүх) (1945)
  • An Explorer Comes Home (Судлаач гэртээ ирлээ) (1947)
  • My Favorite Stories of the Great Outdoors (Аугаа их тал нутгийн талаархи миний дуртай дурсамж) — редактор (1950)
  • Quest in the Desert (Говь цөл дахь адал явдал) (1950)
  • Heart of Asia: True Tales of the Far East (Азийн зүрх: Алс дорнодын тухай үнэн үлгэр) (1951)
  • Nature’s Way: How Nature Takes Care of Her Own (Байгалын жам: Байгаль хэрхэн өөрөө анхаардаг тухай) (1951)
  • All About Dinosaurs (Үлэг гүрвэлүүдийн тухай) (1953)
  • All About Whales (Халимын тухай) (1954)
  • Beyond Adventure: The Lives of Three Explorers (Гурван судалгааны ажлын адал явдал) (1954)
  • Quest of the Snow Leopard (Цасны барсын эрэлд) (1955)
  • All About Strange Beasts of the Past (Эртний зэрлэг амьтадын тухай) (1956)
  • In the Days of the Dinosaurs (Үлэг гүрвэлийн өдөр) (1959)
Эндрюс, Рой Чепмен
Р.Ч.Эндрюс